Гадаад улсын виз мэдүүлэхэд олон төрлийн лавлагаа, тодорхойлолт бүрдүүлэх шаардлага иргэдэд тулгардаг. Тэгвэл эдгээр баримт бичгийг төрийн байгууллагаар биечлэн явж авах шаардлагагүйгээр төрийн цахим үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээс цахимаар авах боломжтой.
Иргэд визийн материал бүрдүүлэхдээ хамгийн түгээмэл шаардлагатай дараах лавлагаа, тодорхойлолтуудыг E-Mongolia системээс түргэн шуурхай авах боломжтой. Үүнд:
- Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа
- Үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлийн лавлагаа
Өмнө нь эдгээр баримт бичгийг авахын тулд иргэд холбогдох байгууллагад биечлэн очиж, дараалал хүлээж, цаг хугацаа зарцуулдаг байсан бол одоо гар утас, компьютер ашиглан хаанаас ч, хүссэн үедээ цахимаар авах боломжтой болсон нь иргэдийн цаг хугацаа, зардлыг бодитоор хэмнэж байна.
Мөн E-Mongolia системээс олгож буй лавлагаа, тодорхойлолтууд нь QR код болон цахим баталгаажуулалттай тул виз мэдүүлэх материалд ашиглах боломжтой албан ёсны баримт бичиг юм.
Та бүхэн виз мэдүүлэхэд шаардлагатай баримт бичгээ E-Mongolia аппликейшн болон веб хуудас ашиглан цахимаар авч, үйлчилгээгээ илүү хялбар, хурдан аваарай.
