E-Mongolia Academy

“И-Монгол академи” УТҮГ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 

“И-Монгол академи” УТҮГ болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, төрийн байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлэх, алба хаагчдын цахим ур чадварыг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологид суурилсан төрийн үйлчилгээг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар боллоо. 

Талууд өмнө нь байгуулсан санамж бичгийн хэрэгжилтийн хугацаа дууссантай холбогдуулан хамтын ажиллагааны үр дүн, ололт амжилтыг үнэлж, цаашид хамтын ажиллагааг илүү өргөжүүлэн, дараагийн шатанд гаргах зорилгоор ийнхүү санамж бичгийг шинэчлэн байгуулж буйгаараа онцлог юм. 

Тус санамж бичигт “И-Монгол академи” УТҮГ -ын захирал М.Баттулга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, доктор (Ph.d), хурандаа А.Намсаманд нар гарын үсэг зурж, дараах чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохиролцлоо. 

Хамтын ажиллагааны хүрээнд:  

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад цахим засаглал, дэвшилтэт технологийн чиглэлээр мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, чадавхжуулах сургалтыг танхим болон цахим хэлбэрээр хамтран зохион байгуулах; 
  • Холбоо мэдээлэл, технологийн инженерүүдийн мэргэжлийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, мэдээллийн аюулгүй байдлын ахисан шатны сургалтыг танхим болон цахим хэлбэрээр хамтран зохион байгуулах; 
  • Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр (E-Mongolia) дамжуулан үзүүлж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хорих ял эдлүүлэхтэй холбоотой шинэ үйлчилгээ нэвтрүүлэх, шаардлагатай системүүдтэй харилцан холболт хийх;  
  • Хамтран хэрэгжүүлж буй сургалт, үйл ажиллагааны талаарх контент, мэдээллийг олон нийтийн сүлжээгээр түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааны явцыг дүгнэх, цаашдын үйл ажиллагааг төлөвлөх зорилгоор тодорхой давтамжтайгаар уулзалт зохион байгуулах талаар тусгагдсан юм. 

Энэхүү хамтын ажиллагаа нь өмнөх шатны ололт, туршлагад тулгуурлан илүү системтэй, үр дүнд чиглэсэн байдлаар хэрэгжих бөгөөд төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх салбарын үйл ажиллагааг ил тод, шуурхай болгоход бодит ахиц авчрах ач холбогдолтой юм.   

Цаашлаад төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоо сайжирснаар иргэдэд үзүүлэх үйлчилгээний хугацаа, шат дамжлага буурч, төрийн цахим шилжилтийг бодит үр дүнд хүргэх суурь нөхцөл бүрдэх юм. 

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197