E-Mongolia Academy

Оюутан цэргийн анхан шатны бүртгэл өнөөдөр дуусна

“Оюутан цэргийн анхан шатны бүртгэл” цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэлийн хүсэлтийг 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас эхлэн төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээр хүлээн авч эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2937 оюутан хүсэлтээ илгээсэн байна.

Тус бүртгэл 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 23:59 цагт дуусах тул оюутан залуус хугацаандаа амжиж бүртгүүлэхийг уриалж байна.

Хөтөлбөрт хамрагдах оюутнууд Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2, 3-р дамжааны оюутан байх, энэ хичээлийн жилийн I улирлын сурлагын голч дүн 2.8-аас дээш байх, 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх, мөн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг сүүлийн 1 жилийн хугацаанд төлсөн байх шаардлагыг хангасан байна.

Бүртгүүлэхийн тулд оюутнууд E-Mongolia системд өөрийн эрхээр нэвтэрч “Үйлчилгээ” цэсээс “Оюутан цэргийн анхан шатны бүртгэл” гэж хайж, “Үйлчилгээ авах” товчийг дарна. Шалгуурт нийцсэн тохиолдолд “Үр дүн” хэсэгт хүсэлт амжилттай хүлээн авсан тухай мэдэгдэл харагдах бөгөөд хүсэлтийн явцыг “Мэдэгдэл” хэсгээс хянах боломжтой.

Батлан хамгаалах яам бүртгэлийн хүсэлтийг 2026 оны 03 дугаар сарын 11–17-ны өдрүүдэд хянан шийдвэрлэх бөгөөд хариуг и-мэйл хаяг болон E-Mongolia системээр дамжуулан хүргүүлнэ. Сургалтад хамрагдан төгссөн оюутнуудыг дайчилгааны нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэнэ. Бүртгэлтэй холбоотой мэдээллийг Батлан хамгаалах яамны 1800-1144, оюутны голч дүнтэй холбоотой асуудлыг Боловсролын мэдээллийн технологийн төв УТҮГ-ын 7577-2727 утсаар тус тус тодруулж авах боломжтой.

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197