E-Mongolia Academy

Ихэр хүүхдийн тэтгэмжийн үйлчилгээ цахимжлаа

Үндэсний статистикийн хорооны судалгаагаар 2024 оны эхний хагас жилийн байдлаар манай улсын нийт хүн амын 1.3 сая буюу 36.3 хувь нь 0-17 хүртэлх насны хүүхдүүд байна. Хүүхдүүдийн 51.4 хувь нь эрэгтэй, 48.6 хувь нь эмэгтэй байна.

Улсын хэмжээнд нийт 21 277 ихэр хүүхэд байгаагаас 2 ихэр 20 852, 3 ихэр 402, 4 ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байна.

Засгийн газрын 2012 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн 134 дүгээр тогтоолоор дөрөв хүртэлх насны хоёр ихэр хүүхэд тус бүрд нэг удаа нэг сая төгрөг, мөн дөрөв хүртэлх насны гурван ихэр хүүхэд тус бүрд гурван сая төгрөг олгохоор тогтоосон байдаг.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран ихэр хүүхдийн тэтгэмжийн үйлчилгээг цахимжууллаа.

Үүнд:

  • 4 хүртэлх насны хоёр ихэр хүүхэд төрүүлж байгаа өрх, иргэнд олгох тэтгэмж
  • 4 хүртэлх насны гурав ба түүнээс дээш ихэр хүүхэд төрүүлж эсэн мэнд өсгөж байгаа өрх, иргэнд олгох тэтгэмжийн үйлчилгээнүүдийг төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аас авах боломжтой боллоо.

Үйлчилгээг авахын тулд “E-Mongolia” аппликэйшнд өөрийн бүртгэлээрээ нэвтрэн орж хайлтын хэсэгт үйлчилгээний нэрийг оруулан хайлт хийснээр тус үйлчилгээнүүдийг авах юм.

Тус үйлчилгээг зөвхөн гар утасны аппликэйшнээс авах боломжтой.

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197