E-Mongolia Academy

“Цахимд хэвшье” аян амжилттай өрнөлөө

Цахим  шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх зорилгоор үндэсний хэмжээнд өрнүүлсэн “Цахимд хэвшье” аян  2024 оны 03 дугаар сарын 11-нээс 05 дугаар сарын 03-ны өдрүүдэд Монгол улсын 21 аймагт амжилттай зохион байгуулагдлаа.

Тус аяны хүрээнд 50.000 гаруй иргэдэд ЦХХХЯ түүний харьяа, салбар байгууллагууд болон мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийн 30 гаруй байгууллагууд оролцов. “И-Монгол академи” УТҮГ-н хамт олон:

  • Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-г сурталчлан таниулах
  • Иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт
  • Орон нутгийн төрийн үйлчилгээнд процессын шинжилгээ хийх, дахин загварчилж төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбох төслийн танилцуулга
  • Албан бичиг солилцооны дундын систем DOCX
  • Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн ERP систем
  • Хүүхэд хамгааллын E-Kids цэс
  • Үндэсний судалгааны нэгдсэн платформын /sudalgaa.gov.mn/ танилцуулга сургалт мэдээллийг хийлээ.

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197