E-Mongolia Academy

“365 – ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ” АЯНЫ НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

   Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах, цахим болон бодит орчин дахь үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, нийгэмд зөв хандлага, харилцааны соёлыг төлөвшүүлэх зорилготой “365 – Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны нэгдсэн зөвлөгөөн 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Төрийн ордонд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээг “И-Монгол академи” УТҮГ, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх алба, 108 Хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв, “Амгалан айл” НҮТББ, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран зохион байгуулж, нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид болон холбогдох байгууллагуудын 800 орчим төлөөлөл оролцлоо.

Арга хэмжээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн, Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг, УИХ-ын гишүүн, СДМЭХ-ны Ерөнхийлөгч  Д. Үүрийнтуяа, ИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр, ЦХИХХЯ-ны Хууль, эрх зүй, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Л.Нямдорж, ХГБХХ-ын ерөнхий газрын дарга, Хүүхдийн Төлөө Үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Б.Баярсайхан, 108 ХШТХТ-ын захирал Б.Отгонцэцэг, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны дарга А.Амарбат, “Рояаль Олон Улсын Их сургууль”- ийн Ректор, Доктор /PhD/, дэд профессорЧ.Сэлэнгэ, “И-Монгол академи” УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын дарга Б.Гүнзаяа, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Г.Өнөрцэцэг болон холбогдох байгууллагуудын удирдлага, төлөөлөл оролцож, цахим орчны эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх бодлого, арга замын талаар мэдээлэл, зөвлөмж өглөө.

Зөвлөгөөний үеэр цахим орчны эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд зөв хариу арга хэмжээ авах чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн илтгэл, панел хэлэлцүүлгүүд өрнөж, хүүхдийн эрхийг хамгаалах, хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаарх мэдлэг, ойлголтыг оролцогчдод хүргэлээ. Мөн цахим дээрэлхэлттэй тэмцэхэд салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, багш, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хүүхэд хамгааллын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр санал солилцсон нь онцлог байв.

Энэхүү зөвлөгөөн нь нотолгоонд суурилсан бодлого, хамтын ажиллагааг бэхжүүлэх, урьдчилан сэргийлэх боловсролыг системтэйгээр түгээх, хүүхдэд ээлтэй, аюулгүй цахим орчныг бүрдүүлэхэд чиглэсэн бодит алхам боллоо. Түүнчлэн Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийг дэмжих, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хэрэгжиж буй арга хэмжээний уялдаа холбоог сайжруулахад чухал ач холбогдолтой үйл явдал болсныг оролцогчид онцоллоо.

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197