E-Mongolia Academy

7 хоногийн тойм

  1. E-Mongolia системээс шинжилгээний хариугаа хэрхэн харах вэ?
    Төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээс эмнэлэгт өгсөн шинжилгээний хариугаа цахимаар авах боломжтой болсон нь иргэд эмнэлэгт биечлэн очих шаардлагагүй болж, гар утас, компьютерээсээ цаг алдалгүй хариугаа харах, татаж авах, бусдад илгээх боломж бүрдсэн. Одоогийн байдлаар нийт 2,466,054 иргэн шинжилгээний хариугаа цахимаар авсан тоон мэдээлэл гарчээ.
    Шинжилгээний хариу харах заавар:
    – E-Mongolia системд өөрийн бүртгэлтэй хаягаараа нэвтрэх;
    – “Эрүүл мэнд” цэсийг сонгох;
    – “Шинжилгээний хариу авах” товчийг дарснаар авах боломжтой.

2. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг хэрхэн хүлээн авах санал асуулга дууслаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2024 оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэнд 350 мянган төгрөгийн ногдол ашгийг гурав хуваан олгох шийдвэр гарсан бөгөөд сүүлийн олголтыг хэрхэн хүлээн авах санал асуулга 5 хоногийн хугацаанд явагдаж 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч дууслаа.
Хандив, Хуримтлалын сан /Баялгийн сан/-д санал өгсөн иргэдийн баталгаажуулалт 04 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хийгдэх бөгөөд Хуримтлалын сан /Баялгийн сан/-д иргэний хуримтлалын нэрийн дансанд байгаа одоогийн үлдэгдэл дээр ногдол ашгийн дүн нэмэгдэн орно. Бэлэн мөнгө /Хувийн харилцах дансанд/ авах сонголт хийсэн иргэдийн ногдол ашиг /2025.04.10/ эхлэн олгогдож байна.
Иргэдийн санал асуулга өгсөн тоон мэдээлэл:
Бэлэн мөнгө /Хувийн харилцах дансанд/ – 259,867
Хуримтлалын сан /Баялгийн санд/ – 11043
Хандив /Нийслэлийн дэд бүтэц, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гэх мэт/ – 456 буюу нийт 271,366 иргэн саналаа өгсөн байна.
Мөн “Үнэт цаасны данс” нээлгээгүй иргэд дансаа И-Монголиа системээр нээлгэх боломжтой.

3. И-Монголиа системээр 1 минутад зээлийн мэдээллийн лавлагаагаа аваарай
Зээлийн мэдээллийн лавлагаа гэдэг нь тухайн иргэн эсвэл аж ахуйн нэгжийн зээлийн түүх, санхүүгийн үүргээ биелүүлсэн байдалтай холбоотой мэдээллийг агуулсан баримт бичиг юм.
Тодруулбал: Банкууд болон ББСБ-ууд иргэдийн зээлийн чадварыг үнэлэх, зээл олгох шийдвэр гаргахад чухал үзүүлэлт болдог бөгөөд орон сууц, авто машин худалдан авах, гадаадад зорчих зэрэг санхүүгийн чадамжтай холбоотой олон салбарт өргөн хэрэглэгддэг байна. Үүнд зээлийн дансны төрөл, ангилал, үлдэгдэл, төлбөрийн түүх болоод зээл олгогч болоод авсан этгээдийн хувийн мэдээллийн тойм багтдаг.
Иргэн, ААН өөрийн зээлийн лавлагааг дараах сувгуудаар авах боломжтой.
Цахимаар авах:
– И-Монголиа системд хандан Бүрэнскор, Сайнскор ЗМС сонгон лавлагаа авах;
– И-Монголиа системд өөрийн бүртгэлээрээ нэвтрэх;
– Үйлчилгээ хайх хэсэгт “Зээлийн мэдээллийн лавлагаа” гэж хайн үйлчилгээг шуурхай авах боломжтой.
– Үйлчилгээний төлбөр 1000 төгрөг байна.

4. Эмнэлэгт захиалсан цагтаа очиж амжихгүй бол И-Монголиа системээс захиалсан цагаа цуцалж болно
И-Монголиа системд 73 төрийн болон хувийн хэвшлийн эмнэлэг, холбогдсон байгаа бөгөөд нийт хугацаанд цахимаар цаг захиалах үйлчилгээг 1,264,793 удаа авчээ.
Хэдийгээр эмнэлэгт цаг захиалах үйлчилгээ цахимжсан ч иргэд захиалсан цагтаа ирэхгүй, эсвэл хоцрох тохиолдол түгээмэл байна. Судалгаагаар цаг захиалсан иргэдийн 40 орчим хувь нь үзлэгтээ ирдэггүй байна.
Энэ нь зөвхөн тухайн иргэнтэй бус, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа болон яаралтай тусламж шаардлагатай бусад иргэдэд ч хүндрэл учруулдаг.
Тиймээс Иргэн та Эрүүл мэндийн байгууллагын эмчийн үзлэгийн цагийг урьдчилан захиалсан боловч тухайн цагтаа очиж амжихгүй тохиолдолд:
– И-Монголиа системд бүртгэлээрээ нэвтрэх;
– Хайлтын хэсэгт эмнэлгийн цаг цуцлах гэж хайн;
– Цаг цуцлах үйлчилгээнээс цаг авсан эмнэлгийг сонгох;
– Цэнхэр тэмдэглэгээ бүхий цаг авсан өдрийг сонгон баталгаажуулна.

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Одоогоор сул орон тоо байхгүй байна.