Сэлэнгэ аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, ОНӨААТҮГ-ын удирдлагууд, сумдын Засаг дарга нар оролцсон удирдах ажилтны зөвлөгөөн 2 дугаар сарын 8-ны өдөр зохион байгуулагдав. Зөвлөгөөнд “И-Монгол академи” УТҮГ-ын албан хаагчид оролцлоо. Энэ үеэр Салбар хоорондын зохицуулалтын газрын процесс аналист Г.Будням “Цахим засаглал” сэдвээр лекц оров.
Энэ дашрамд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Үйлчилгээний нэгдсэн төвийн оператор ажилтан, 2021 онд тус аймгаас системд нэвтрүүлсэн 69 үйлчилгээг үзүүлдэг 14 байгууллагын шийдвэрлэх албан хаагчдад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
ЦХХХЯ-аас хэрэгжүүлж буй “Цахим жишиг аймаг” концепцийн хүрээнд Сэлэнгэ аймаг 2023 оныг “Иргэдийн оролцоотой цахим хөгжлийн жил” болгон зарлаж, цахим шилжилтэд манлайлан ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн 54,000 иргэн, ААН E-Mongolia систем ашиглалтад орсноос хойш өнөөдрийг хүртэл 824,696 амжилттай үйлчилгээ авсан үзүүлэлт нь 21 аймгаас хоёрдугаарт орж байгаа юм. Сэлэнгэ аймгийн иргэд E-Mongolia системээс дараах 10 үйлчилгээг хамгийн их авсан байна. Үүнд;
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт
- Вакцины гэрчилгээ
- Иргэний үнэмлэхийн лавлагаа
- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа
- Жолоочийн лавлагаа, мэдээлэл
- Авто тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл
- Зээлийн мэдээллийн лавлагаа (иргэн)
- Жолоодох эрхийн оноо
- Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа
- Эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах