E-Mongolia Academy

E-Mongolia системээс ШШГЕГ-ын Тусгай архивын лавлагаа, тодорхойлолт, тушаалын хуулбарыг авах боломжтой боллоо

“И-Монгол академи” УТҮГ болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын алба хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх, шаардлагатай систем хөгжүүлэлт хийх, үйл ажиллагааны мэдээ мэдээллийг хамтран түгээх ажлын хүрээнд мэдээлэл, харилцаа холбоо, технологи (МХХТ)-ийн сургалт, арга зүйн чиглэлээр хамтран ажиллаж байна.
Цахим үйлчилгээний нэгдсэн системээр /E-Mongolia/ дамжуулан авч буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны мэдээллийн цахимжилтыг сайжруулан, системийг хөгжүүлэхэд хамтран ажиллах зорилтын хүрээнд ШШГЕГ-ын Тусгай архив-Лавлагаа, Тусгай архив-Тодорхойлолт, тушаалын хуулбар авах үйлчилгээнүүдийг цахимжууллаа.
Лавлагаа, тодорхойлолт, тушаалын хуулбарыг авах заавар:
www.e-mongolia.mn системд өөрийн эрхээрээ нэвтрэх
“Үйлчилгээнүүд” цэсийг сонгох
“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тусгай архив-Лавлагаа”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тусгай архив-Тодорхойлолт, тушаалын хуулбар” гэсэн үйлчилгээг сонгоно.

Тусгай архивын лавлагаа авах: Энд дарна уу
Тусгай архивын тодорхойлолт, тушаалын хуулбар авах: Энд дарна уу

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Одоогоор сул орон тоо байхгүй байна.