E-Mongolia Academy

E-Mongolia систем дэх бүртгэлтэй утасны дугаараа хэрхэн солих вэ?

Иргэн та E-Mongolia системд бүртгэлтэй утасны дугаараа солихыг хүсвэл дараах алхмуудыг дагана уу:

Анхаарах зүйл:
Шинээр бүртгүүлэх гэж буй утасны дугаар заавал таны өөрийн нэр дээр бүртгэлтэй байх ёстойг анхаарна уу.

  1. E-Mongolia вэбсайт (www.emongolia.mn) эсвэл мобайл аппликейшнээр орж “Нэвтрэх” товчийг дарна.
  2. “Бүртгэлтэй утасны дугаар солих” хэсэгт орно.
  3. Регистрийн дугаар болон шинэчлэх гэж буй өөрийн нэр дээрх шинэ утасны дугаарыг оруулна.
  4. Дан (DAN) танилт системд бүртгэлтэй байсан хуучин дугаарт 6 оронтой баталгаажуулах код ирнэ.
  5. Ирсэн кодыг 130092 дугаарт илгээснээр таны утасны дугаар амжилттай шинэчлэгдэнэ.

Та E-Mongolia-ийн албан ёсны Facebook хуудсаар дамжуулан дараах холбоосоор орж үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой. Үүнд:

•Видео заавар: https://www.facebook.com/watch/?v=1833294473782120

Мөн нэмэлт асуулт, зөвлөгөө хэрэгтэй бол 1111-2 лавлах утсанд ажлын өдрүүдэд 08:30–17:30 цагийн хооронд холбогдон үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжтой.

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197