“Цахим орчны хүүхэд хамгаалал-2023” үндэсний хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудлаар санал солилцох, хүүхдэд цахим орчинд тулгарч буй эрсдэлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, зөвлөмж, шийдлүүдийг санал болгож, талуудын хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “Цахим орчны хүүхэд хамгаалал-2023” үндэсний хэлэлцүүлэг 06 сарын 14-ний зохион байгуулагдлаа. 

Энэ үеэр мэдээлэл технологийн салбарын “Цахим орчны хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх арга  хэмжээ” хэлэлцүүлгийн хэсэгт “И-Монгол академи” УТҮГ-ын Цахим ур чадварын газрын дарга В.Лут-Очир “Цахим ур чадвар сурагчдад” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Тэрээр илтгэлдээ “И-Монгол академи” УТҮГ-ын үйл ажиллагаа, бүх нийтийн мэдээлэл, харилцаа холбоо, технологийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх буюу тоон бичиг үсэг тайлагдалт, хүүхэд рүү чиглэсэн сургалт, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, оролцогч талуудын хамтын ажиллагааны талаар тусгасан юм.

Хэлэлцүүлэгт ЦХХХЯ, БШУЯ, ХНХЯ, ХЗДХЯ, ЦЕГ, БЕГ, ХЭҮК, СЭМҮТ, “И-Монгол академи” УТҮГ, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчид болон хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч зэрэг тал бүрийн төлөөлөл бүхий 85 оролцогч танхимаар оролцож, аймаг, дүүргийн Цагдаагийн газар, ГБХЗХГ, Боловсролын газрын хүүхэд хамгааллын 120 мэргэжилтэн цахимаар оролцов.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ази, Номхон далайн бүсийн газар, Харилцаа холбооны зохицуулах хорооноос хамтран “Цахим орчны хүүхэд хамгаалал-2023” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Анхаарал хандуулсанд баярлалаа!