E-Mongolia Academy

ЦХИХХЯ-ны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, “И-Монгол академи” УТҮГ хамтарсан уулзалт зохион байгууллаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Бат-Өлзий, тус газрын Цахим засаглалын хэлтсийн шинжээч, мэргэжилтнүүд “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалтыг өнөөдөр /2025.03.18/ зохион байгууллаа.Уулзалтад “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран болон газар, хэлтсийн дарга нар, шинжээчид оролцож, харилцан санал солилцож, туршлага судалсан юм.
Уулзалтын хүрээнд “И-Монгол академи” УТҮГ-ын үйл ажиллагаа, хариуцан хөгжүүлж буй системүүдийн хөгжүүлэлт, хэрэгжилтийн явцтай танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж цаашид асуудлыг шийдвэрлэх, хөгжүүлэлт, шинэчлэлтийг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхээ илэрхийлэв.

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197