E-Mongolia Academy

ТА ХҮҮХДИЙНХЭЭ ДАРХЛААЖУУЛАЛТ БҮРЭН ХИЙГДСЭН ЭСЭХИЙГ E-MONGOLIA СИСТЕМЭЭР ШАЛГАХ БОЛОМЖТОЙ 

Хүйтэн сэрүүний улирлыг дагаад ханиад томууны дэгдэлт нэмэгддэг. Үүнээс үүдэн эмнэлгийн ачаалал нэмэгдэхээс эхлээд гарах хүндрэлүүд их. Үүний нэг жишээ бол улаанбурхан, улаанууд өвчин юм. ЭМЯ-ны өгч буй мэдээллээр өдөр бүр шинээр гарч буй батлагдсан тохиолдлын тоо нэмэгдсээр байна. 

2026 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн байдлаар улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 13.989 боллоо. Үүнээс:  

  • Улаанбаатар хотод – 11.455 
  • Орон нутагт – 2529 
  • Зөөвөрлөгдсөн – 5 тохиолдол бүртгэгджээ. 

Мөн эмнэлэгт 56 хүн эмчлүүлж байгаагаас нийслэлд 28 хүн, орон нутагт 28 хүн эмнэлгийн хяналтад, гэрийн хяналтад 4 хүн байна.  

Үүнтэй холбогдуулан улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт хийгдэж байна. 

Хэрэв таны хүүхэд 10-15 настай буюу 2011.01.01 – 2016.12.31 хооронд төрсөн бол нэмэлт дархлаажуулалтад заавал хамруулахыг зөвлөж байна. Учир нь энэ насны хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэж, өвчин хүндрэх, амь насанд аюул учруулах эрсдэл өндөр байна. 

Дархлаажуулалт хийх хугацаа: 

2026 оны 01 дүгээр сарын 26-наас 2026 оны 02 дугаар сарын 06 хүртэл явагдана. 

0–18 насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагч та хүүхдийнхээ дархлаажуулалт бүрэн хийгдсэн эсэхийг E-Mongolia системээр шалгах боломжтой. Шалгах заавар: 

  1. E-Mongolia-д нэвтрэх 
  1. “Үйлчилгээ хайх” хэсэгт “Дархлаажуулалтын мэдээлэл” гэж бичих 
  1. Хүүхдийнхээ вакцины мэдээллийг шалгаж, PDF хэлбэрээр татан авах боломжтой. 

Жич: 2018 оноос хойших дархлаажуулалтын мэдээлэл тус системд харагдана. 

Хайртай үрсээ халдвараас хамгаалъя! 

Нэмэлт дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаарай. 

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197