E-Mongolia Academy

E-Mongolia системээр Монгол банкны ханшийн мэдээллийг хэрхэн авах вэ?

E-Mongolia системд нэвтрэн орж, Монгол банкнаас зарласан ханшийн мэдээллийг авах нь маш хялбар болсон. Хэрэглэгчид E-Mongolia системд өөрийн бүртгэлээрээ орж, Монгол банкны албан ёсны ханшийн мэдээллийг шууд авах боломжтой болсон байна.

Үйлчилгээний үйл явц:

E-Mongolia системд нэвтрэх: Өөрийн E-Mongolia бүртгэлээрээ системд нэвтэрнэ.

Хайлтаа хийх:“Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа” гэж бичиж хайлт хийх.

Хүссэн мэдээллээ авах: Та тухайн өдрийн болон хүссэн огнооны Монгол банкны албан ёсны ханшийн мэдээллийг шууд авах боломжтой.

Энэхүү үйлчилгээ нь иргэд болон бизнес эрхлэгчдэд ханшийн мэдээллийг хурдан, шуурхай авах боломжийг олгох бөгөөд өдөр тутмын гүйлгээ, төлбөр тооцоог хялбаршуулж, илүү үр ашигтай болгоход туслах зорилготой.

Анхаарал хандуулсанд баярлалаа!