E-Mongolia Academy

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газартай уулзалт зохион байгууллаа

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас иргэдэд үзүүлдэг нийт 72 үйлчилгээнээс 28 үйлчилгээ нь одоогоор төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системд холбогдсон байна. Иргэд давхардсан тоогоор 982,773 удаагийн үйлчилгээг  цахимаар авчээ.

2025 онд төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “И-Монгол академи” УТҮГ нь шат дараатай уулзалтуудыг зохион байгуулж, иргэдэд төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хялбар байдлыг бий болгох чиглэлээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газартай /2025.02.19/ уулзалт зохион байгууллаа.

Тус уулзалтад “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран, СОНХГ-ын дарга Б.Төрбат, болон холбогдох мэргэжилтнүүд, МУЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Энхболд, технологийн төвийн дарга Д.Даваажаргал нар оролцов.

Талууд цаашид Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хариуцдаг E-Halamj, E-Job платформын үйлчилгээнүүдийг төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээр дамжуулан иргэдэд хүргэх асуудлыг хэлэлцлээ. Мөн цахимжаагүй үйлчилгээг цахимжуулах, цахим үйлчилгээг ашиглаж чадахгүй байгаа иргэдэд зориулсан мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэх талаар анхаарч хамтран ажиллахаар санал солилцлоо. “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран уулзалтын төгсгөлд хамтын ажиллагааг бэхжүүлэхийн тулд шат дараатай уулзалтуудыг зохион байгуулж, иргэдэд төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, хялбар байдлаар хүргэхэд дэмжин ажиллахаа онцлон тэмдэглэсэн юм.

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197