Бизнес эрхлэгч иргэн бүрт зориулсан E-Business системд Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/209 дугаар тушаалаар батлагдсан “Эм, эмнэлгийн хэрэгсэлд импорт, экспортын бүртгэл олгох журам”-д заасны дагуу дараах үйлчилгээний нэршил шинэчлэгдэн өөрчлөгдлөө.
| Өмнөх үйлчилгээний нэр | Шинэчлэгдсэн үйлчилгээний нэр |
| Импортын бүртгэл олгох үйл ажиллагаа | Импортын мэдүүлэг олгох үйл ажиллагаа |
| Экспортын бүртгэл олгох үйл ажиллагаа | Экспортын мэдүүлэг олгох үйл ажиллагаа |
| Төрийн хяналтын дор улсын хилээр нэвтрүүлэх бараанд олгох бүртгэл | Улсын хилээр төрийн хяналтан дор нэвтрүүлэх бараанд импорт,экспортын мэдүүлэг олгох |
| Гадаад төсөл, хөтөлбөр, хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжийн хүрээнд нийлүүлж буй тусламж, хандивын бүртгэл | Хандив тусламж, олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд нийлүүлж буй эм, эмнэлгийн хэрэгсэлд импортын мэдүүлэг олгох |
| Импорт экспортын бүртгэл засварлах | Импорт экспортын мэдүүлэг, засварлах |
| Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, эмийн бодис, угтвар бодис болон эм үйлдвэрлэх, импортлох, экспортлох, ханган нийлүүлэх худалдах тусгай зөвшөөрөл | Мансууруулах эм түүний угтвар бодист импорт, экспортын мэдүүлэг олгох |
| Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, эмийн бодис, угтвар бодис болон эм үйлдвэрлэх, импортлох, экспортлох, ханган нийлүүлэх худалдах тусгай зөвшөөрөл | Сэтгэцэд нөлөөт эм, түүний угтвар бодист импорт, экспортын мэдүүлэг олгох |
| Биологийн идэвхит бүтээгдэхүүний бүртгэл, сунгалт, өөрчлөлтийн үйл ажиллагаа | Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний бүртгэл, сунгалт, өөрчлөлтийн үйл ажиллагаа |
