E-Mongolia Academy

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТАТВАРАА E-MONGOLIA СИСТЕМЭЭР ТӨЛӨӨРЭЙ

Хуулийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жил бүрийн 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө харьяа татварын албанд төлөх үүрэгтэй байдаг.

2026 оны 05 дугаар сарын байдлаар нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй 718,000 тээврийн хэрэгслээс 228,710 нь татвараа төлөөд байгаа нь нийт тээврийн хэрэгслийн 31.9 хувь буюу 3 тээврийн хэрэгсэл тутмын 1 нь татвараа төлсөн үзүүлэлттэй байна.

Татвараа хугацаанд нь төлөөгүй тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийн замын хөдөлгөөнд оролцох эрхийг хязгаарлах хүртэл арга хэмжээ авах боломжтойг холбогдох байгууллагууд анхааруулж байна.

Иргэд E-Mongolia системд өөрийн бүртгэлээр нэвтэрч, “Үйлчилгээнүүд” хэсгээс “Татвар төлөх” үйлчилгээг сонгон тээврийн хэрэгслийн мэдээллээ шалгаад татвараа цахимаар төлөх боломжтой.

Хуулийн этгээд болон иргэдийн татвар төлөх хугацаа өөр байдаг бөгөөд:

  • Хувь хүн жил бүрийн 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө татвараа төлөх;
  • Аж ахуйн нэгж, байгууллага улирал бүрийн сүүлийн сарын 25-ны өдрийн дотор татвараа тэнцүү хуваан төлөх үүрэгтэй.

Мөн 06 дугаар сарын 01-нээс хойш импортоор орж ирсэн автомашины татварыг тухайн жилийн үлдсэн хугацаанд ногдох хэмжээгээр тооцдог байна. Иймд жолооч, тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэдийг E-Mongolia системээр татвараа хугацаанд нь төлж, төрийн үйлчилгээг цахимаар авч, цаг заваа хэмнэхийг уриалж байна

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197