Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аар дамжуулан /2025.08.04/ өдрөөс эхлэн хүлээн авч эхэлсэн. Бүртгэл эхэлснээс хойш 08 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар нийт 79,343 хүүхэд бүртгүүлээд байна. Үүнээс:
- 5 настай – 22,164 хүүхэд
- 4 настай – 20,909 хүүхэд
- 3 настай – 19,004 хүүхэд
- 2 настай – 17,266 хүүхэд бүртгүүлжээ.
Энэ жил 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 2023 оны 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн, оршин суух бүртгэлтэй хүүхдүүд хамрагдах боломжтой.
Орон нутгийн харьяалалтай болон түр оршин сууж буй иргэд нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ хамруулахдаа тухайн амьдарч буй дүүрэг, хороондоо бүртгүүлж, улсын бүртгэлийн хаягаа элсэлтийн хугацаанаас өмнө нийслэл рүү шилжүүлсэн байх шаардлагатай.
Иймд хаягийн шилжилтийг 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 17:00 цагаас өмнө хийлгэхийг анхаарна уу.
Бүртгэлийн эхний шат – 2025 оны 08 дугаар сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.
Хүсэлтийн хариу – 08 дугаар сарын 19-нөөс 22-ны хооронд таны бүртгүүлсэн утсанд мессежээр илгээгдэх бөгөөд E-Mongolia системд нэвтэрч үр дүнгээ шалгах боломжтой.
Хэрэв та E-Mongolia системээр бүртгэл хийх боломжгүй бол харьяа дүүргийнхээ цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт хандан зөвлөгөө, дэмжлэг аваарай.