E-Mongolia Academy

“И-Монгол академи” УТҮГ-ын хамт олон “Ногоон хот – Иргэний оролцоо” мод тарих аянд нэгдлээ 

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia анхны үйлчилгээгээ үзүүлсний 4 жилийн ойг тохиолдуулан “И-Монгол академи” УТҮГ-ын хамт олон 4 бүтээлч ажил зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэхүү томоохон төлөвлөгөөт ажлын эхнийх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон хот-Иргэдийн оролцоо” намрын мод тарих бүх нийтийн аянд нэгдэн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зөвшөөрөгдсөн эзэмшлийн талбайд 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа. 

Өнөөдөр Улаанбаатар хотын нийт газар нутгийн ¼ нь ойн сан бүхий газар эзэлдэг бөгөөд нэг хүнд 5.1 ам метр ногоон байгууламж ногдож байна. Монгол орны хувьд сүүлийн 80 жилд агаарын дундаж температур 2.4 хэмээр дулаарч, цөлжилт, газрын доройтол 76.9 хувьд хүрч, гамшигт үзэгдлийн давтамж сүүлийн 20 жилд хоёр дахин өсөж, нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарал дэлхийн дунджаас 2.7 дахин их байна. 

Дэлхий даяар, минут тутамд 190 тонн цаас үйлдвэрлэдэг бөгөөд нэг тонн цаас үйлдвэрлэхийн тулд 15-60 жил ургаж төлжсөн 24 модыг тайрч огтлох шаардлагатай болдог.  

Нэг ширхэг мод хоногт дунджаар гурван хүн амьсгалах хэмжээний хүчилтөрөгчийг агаарт ялгаруулдаг ч эсрэгээрээ хаягдал болсон цаас ялзарч, өвчин үүсгэгч нянг үржүүлдэг бөгөөд нүүрсхүчлийн хийнээс 23 дахин хүчтэй хорт хийг агаарт ялгаруулдаг нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдгийг бид төдийлөн мэддэггүй. 

E-Mongolia систем нь 4 жилийн хугацаанд 1,935,720 хэрэглэгчдэд 57 сая удаагийн үйлчилгээг амжилттай үзүүлж 11400 мод , 11 сая  тонн цэвэр усыг ашиглан боловсруулах байсан 114 сая ширхэг цаасыг хэмнээд байна. 

Мод тарьснаар ямар ашиг тустай вэ?  

  • Гадаа үйл ажиллагааг дэмжихийн тулд сүүдэртэй халхавчаар хангана 
  • Астма, стрессийн шинж тэмдгийг бууруулж, бие бялдар, сэтгэл хөдлөл, сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулна 
  • Эрчим хүчний хэрэглээ болон агааржуулалтын хэрэгцээг багасгах 
  • Нууцлалыг өгч, дуу чимээ, гадаа дуу чимээг шингээнэ 
  • Агаарыг шүүж, бохирдол, озон, утааны түвшнийг бууруулна 
  • Нүүрстөрөгчийн давхар исэл болон бусад хортой хийг хувиргах замаар хүчилтөрөгчийг бий болгох зэрэг бидний амьдралд олон ашиг тустай. 

Мод тарьж ирээдүйдээ амьд өв үлдээцгээе… 

Анхаарал хандуулсанд баярлалаа!