“И-Монгол академи” УТҮГ-ын төлөөллүүд 06 дугаар сарын 23-ны өдөр Дархан хотод “Маргаашийн хот” уриан дор зохион байгуулагдаж буй “Smart city-2023” үйл ажиллагаанд оролцлоо.
Энэхүү үйл ажиллагааны үеэр Монгол Улсын Засгийн газраас дэмжсэн “Цахим аймаг” бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, аймаг, орон нутгийн бодлогын баримт бичиг, төсөл, хөтөлбөр боловсруулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нар оролцсон бөгөөд “И-Монгол Академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран “E-Mongolia 3.0 ба бүх нийтийн цахим ур чадвар” сэдвээр илтгэл танилцууллаа.
Мөн “И-Монгол академи” УТҮГ-ын хамт олон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтарсан үзэсгэлэнд оролцож байгууллагын үйл ажиллагаа, хариуцан ажилладаг системүүдийн талаар танилцуулж, мэдээлэл өгөв.
Үүний зэрэгцээ 250 гаруй төрийн албан хаагчдад тус газрын Салбар дундын зохицуулалтын газрын Төслийн менежер О.Төгөлдөр “E-Mongolia, E-Business” сэдвээр, Цахим ур чадварын газрын сургагч багш О.Билгүүн “Цахим иргэн, цахим засаглал” сэдвүүдээр тус тус сургалт зохион байгууллаа.
Тус үйл ажиллагааг Цахим хөгжил, харилцаа яам, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Дархан-Уул аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилго бүхий Монгол Улс, Европын холбооны хамтарсан “Найрамдал” төсөл зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 21 аймгийн төлөөллүүд оролцов.