E-Mongolia Academy

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэлийг 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл E-Mongolia системээр хүлээн авна

2024-2025 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэлийг E-Mongolia системээр 08 дугаар сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авахаар боллоо.

Өнөөдрийн байдлаар бүртгэх боломжтой 72,769 хүүхдээс 36,624 буюу 50,3% нь элсэлт батлагдсан төлөвтэй буюу элсэх хүсэлт баталгаажсан, 2,668 хүүхэд буюу 3.6% элсэлтээс татгалзсан буюу эцэг эх, асран хамгаалагч нар нь элсэхээс татгалзсан төлөвт, 33,477 хүүхэд буюу 46% нь эцэг эх, асран хамгаалагч нь бүртгэлээ хийлгээгүй байна.

Иймд та бүхэн төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аар хүсэлтээ илгээх мөн  цахимаар бүртгүүлэх боломжгүй байгаа тохиолдолд өөрт ойр байрлах төрийн өмчийн сургууль дээр хүүхдийн болон эцэг эх, асран хамгаалагчийн бичиг баримттайгаа очиж, дэмжих багийн тусламжтайгаар элсэлтийн бүртгэлийг баталгаажуулна уу.

Анхаарал хандуулсанд баярлалаа!