E-Mongolia Academy

Цусны донор танд баярлалаа

2024 оны эхний хагас жилийн байдлаар монгол улсын хэмжээнд нийт 170 мянга гаруй цусны донор бүртгэгдсэн ба нэг хүнээс авсан 350-400 грамм цус 3 хүний амь насыг авардаг байна. 

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia, Цус сэлбэлт үндэсний төвтэй хамтран эрдэнэт хүний амь насыг аварч буй иргэддээ  зориулан талархал дэвшүүлдэг боллоо.

Иргэн та E-Mongolia  системд өөрийн бүртгэлээрээ амжилттай нэвтэрсний дараа баруун дээд буланд байрлах туслах цэсийн талархал хэсгээс танд зориулсан талархлын мэдээллийг харах боломжтой юм.

Цусаа бэлэглэснээр бусдын амь насыг авраад зогсохгүй өөрийн эрүүл мэндэд ч эерэг нөлөө үзүүлдэг.  Тухалбал 3 сар тутамд цусаа өгснөөр цусны бүрэн шинжилгээнд хамрагдаж аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж эрүүл мэнддээ хяналт тавих бүрэн боломжтой байдаг байна.

Цусаа өгөхдөө:         

–           Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримттай очих

–           Эм, тариа 10-14 хоног хэрэглэхгүй байх

–           Хоногт зургаан цагаас дээш хугацаагаар унтаж амрах

–           Согтууруулах ундааг сүүлийн гурван хоногийн дотор хэрэглээгүй байх

–           Сүү, сүүн бүтээгдэхүүн, өөх тостой хоол хүнс, өнгөтэй ундаа 1-2 хоног хэрэглээгүй байх шаардлага тавьдаг ажээ.

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197