Skip to main content

E-Mongolia Academy

E-MONGOLIA СИСТЕМ ЗУРГААН ЖИЛИЙН ХУГАЦААНД 2.35 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ХЭМНЭЛТ ХИЙЖЭЭ

Монгол Улсын төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia өнөөдөр 6 жилийн ойтойгоо золгож байна.

Монгол Улсын Засгийн газраас 2019 онд санаачилж, 2020 оны 10 дугаар сарын 1-нд 23 байгууллагын 181 үйлчилгээг багтаан эхэлсэн систем өдгөө 89 байгууллагын 1,269 үйлчилгээг цахимаар авах боломжийг иргэдэд бүрдүүлсэн Монгол Улсын хамгийн том төрийн үйлчилгээний систем болон өргөжжээ.

Өнгөрсөн 6 жилийн хугацаанд уг систем 2.1 сая гаруй хэрэглэгчтэй болж, нийт 117 сая удаагийн үйлчилгээг цахимаар үзүүлсэн байна. Үүний үр дүнд иргэдийн эдийн засаг, цаг хугацаанаас үүдэлтэй зардал болон бичгийн цаасны зэрэг зардлыг тооцвол нийтдээ 2.35 их наяд төгрөгийг хэмнэсэн байна.

Одоогийн байдлаар Монгол Улсын насанд хүрсэн 5 хүн тутмын 4 нь E-Mongolia системийг ашиглаж байна. Мөн НҮБ-ын 2 жил тутам гаргадаг Цахим засаглалын хөгжлийн индексээр Монгол Улс 2024 онд 46 дугаар байрт жагсаж, 2020 оны үзүүлэлтээс даруй 28 байраар урагшилсанд E-Mongolia системийн оруулсан хувь нэмэр нэлээдгүй их байсан.

E-Mongolia нь иргэдийн хүлээлт, хэрэгцээнд нийцсэн шинэ шийдлүүдийг жил бүр хэрэглээнд нэвтрүүлж ирсэн бөгөөд одоогоор E-Mongolia 5.0 хувилбарын шинэчлэлээр иргэн төвтэй төрийн үйлчилгээг шинэ шатанд гаргаад байгаа билээ.

Тус шинэчлэлд ухаалаг, хялбар танилт, нэвтрэх шийдэл, нэгдсэн шинэ портал, хиймэл оюунд суурилсан “Иргэнээ хөтөлдөг” цэс, AI-CHATBOT, хараа, сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан тохиргоо, төлбөр тооцооны цогц үйлчилгээ, дахин загварчилсан шинэлэг дизайн, лавлагаа, тодорхойлолтыг 5 хэлээр авах боломж, мөн эрэлт хэрэгцээтэй шинэ төрлийн үйлчилгээний цахимжуулалт тус тус багтсан байна.

E-Mongolia нь технологийн шинэчлэл төдийгүй иргэн бүрт төрийн үйлчилгээг хаанаас ч, хэзээ ч хялбар, хүртээмжтэй авах боломжийг олгож, цаг хугацаа болон зардлыг хэмнэсэн, бидний амьдралын салшгүй нэг хэсэг болсон үндэсний хэмжээний платформ болон өргөжжээ.

Цахимаар шийдэж, цагаа хэмнэе E-Mongolia

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197