Skip to main content

E-Mongolia Academy

Бүрэн дунд боловсролын гэрчилгээний тодорхойлолтоо англи хэлээр цахимаар аваарай

Төрийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй, шуурхай хүргэх ажлын хүрээнд  “Бүрэн дунд боловсролын гэрчилгээний тодорхойлолт, дүнтэй (англи хэлээр) үйлчилгээг E-Mongolia системд нэвтрүүллээ.

Энэхүү үйлчилгээ нь бүрэн дунд боловсролын гэрчилгээний тодорхойлолт болон дүнгийн мэдээллээ англи хэлээр цахимаар авах боломжийг бүрдүүлж байна. Ингэснээр гадаадын их, дээд сургуульд элсэх, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, ажил, сургалтын зорилгоор шаардлагатай баримт бичгээ бүрдүүлэхэд хялбар, шуурхай ашиглах боломжтой.

Үйлчилгээг хэрхэн авах вэ?

  • E-Mongolia системд өөрийн эрхээр нэвтэрнэ.
  • “Үйлчилгээ хайх” хэсгээс “Бүрэн дунд боловсролын гэрчилгээний тодорхойлолт, дүнтэй (англи хэлээр)” үйлчилгээг хайна.
  • Үйлчилгээг сонгон хүсэлтээ илгээж, тодорхойлолтоо цахимаар авна.

Ингэснээр төрийн байгууллагад биечлэн очих шаардлагагүйгээр хүссэн үедээ, хаанаас ч шаардлагатай тодорхойлолтоо E-Mongolia системээр дамжуулан авах боломжтой.

Анхааруулга

  • Энэхүү үйлчилгээг 2019 оноос хойш бүрэн дунд боловсрол эзэмшиж төгссөн иргэд ашиглах боломжтой.
  • Лавлагаанд туссан мэдээлэл зөрүүтэй тохиолдолд Боловсролын ерөнхий газрын 7014-0069 дугаарын утсаар холбогдон мэдээллээ нягтлуулна уу.

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197