E-Mongolia Academy

ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ E-MONGOLIA СИСТЕМЭЭС ЦАГ АЛДАЛГҮЙ АВААРАЙ

Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч чангарч, халтиргаа гулгаа нэмэгдэн, зарим бүс нутгаар үзэгдэх орчин хязгаарлагдах зэрэг цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байна.  

Цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээллийг 24 цагийн өмнө мэдэгдэх нь учирч болох эрсдэл хохирлыг 30 хувиар бууруулдаг гэх судалгаа бий. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш 2027 оны эцэс гэхэд дэлхийн хүн бүрийг уур амьсгал, ус, цаг агаарын гаралтай аюулт үзэгдлээс эрт сэрэмжлүүлэх системээр хамгаалах санаачилга гаргаж зардал багатай, найдвартай шийдлийг улс орон бүр бий болгохыг уриалсан юм.  

Иймд “И-Монгол академи” УТҮГ сэрэмжлүүлэг мэдээллийг иргэддээ боломжит бүх сувгаар шуурхай хүргэх ажлыг үе шаттай хэрэгжүүлсээр байна. Иргэд та бүхэн E-Mongolia аппликэйшнээс цаг агаарын мэдээлэл болон үер, усны түвшний мэдээллийг харах боломжтой.  

Тодруулбал: E-Mongolia аппликэйшний нүүр хэсгээс цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ болон салхины хурд, салхины зүг, агаарыг чийгшил, агаарын даралт, хур тунадасны мэдээллүүдийг авахаас гадна гол мөрний усны түвшин, үерийн түвшин давсан хэмжээг харах боломжтой бөгөөд цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээллийг авах юм.  

Мөн Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замаар зорчихдоо иргэд анхаарал болгоомжтой байх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг урьдчилан шалгах, мөн цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол сонсож, замын хөдөлгөөнд оролцож учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.  

Цахимаар шийдэж цагаа хэмнэе E-Mongolia 

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197