E-Mongolia Academy

“И-Монгол академи” УТҮГ, МТҮП-ийн алба хаагчдад “Оффисын эрүүл мэндийн ABC” сэдэвт сургалт зохион байгууллаа 

Орчин үеийн дижитал шилжилтийн салбарт ажиллаж буй алба хаагчдын хувьд дэлгэцийн өмнө олон цагаар сууж ажилласнаас шалтгаалан нуруу, хүзүү чилэх, булчин хөших, нүд аргах зэрэг эрүүл мэндийн нийтлэг асуудлууд тулгардаг. 

Үүнтэй холбогдуулан “И-Монгол академи” УТҮГ-аас ажилтнуудынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, эрүүл мэндийг хамгаалах болон ажлын байрны зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилгоор шат дараатай арга хэмжээнүүдийг зохион байгуулсаар байна. Энэхүү ажлын хүрээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийн цогц аян”-ыг эхлүүлж, “Оффисын эрүүл мэндийн ABC” сэдэвт сургалтыг өглөөний уулзалтаар амжилттай зохион байгууллаа. 

Сургалтыг өглөөний уулзалт хэлбэрээр явуулсан нь алба хаагчдыг ажил эхлэхээс өмнө эерэг хандлагаар цэнэглэж, эрүүл мэндийн зөв дадлыг тухайн өдрийн ажилдаа шууд хэрэгжүүлэх боломжийг олгож буйгаараа өндөр ач холбогдолтой байв. 

Тус сургалтыг Нийгмийн эрүүл мэнд, эрүүл ахуйн мэргэжилтэн А.Бямбахишиг удирдан явуулсан бөгөөд дараах үндсэн агуулгыг багтаасан “ABC” зарчмыг танилцууллаа. Үүнд: 

  • A (Activity – Хөдөлгөөн): Удаан хугацаагаар сууж ажиллахын сөрөг нөлөөг саармагжуулах, ажлын байрны богино хэмжээний дасгал, суниалтыг хэвшүүлэх; 
  • B (Body Posture – Биеийн байрлал): Ширээ, сандал болон компьютерын дэлгэцийг эргономикийн (хүний биеийн онцлогт тохирсон) дагуу зөв байрлуулах, нурууны зөв суултыг сурах; 
  • C (Care – Арчилгаа, урьдчилан сэргийлэлт): Компьютерын дэлгэцээс шалтгаалсан нүдний ядаргааг тайлах, шингэнийг зөв зохистой хэрэглэх болон ажлын байрны стрессийг удирдах арга зүй. 

Сургалтын үеэр алба хаагчид өөрсдийн санал сэтгэгдлээ чөлөөтэй хуваалцаж, тулгамддаг асуудлуудынхаа талаар мэргэжлийн зөвлөгөө авсан юм. 

Алба хаагчид ажлын байрандаа дасгал хөдөлгөөнийг тогтмол хэвшүүлснээр мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэгтэй болоод зогсохгүй, ажлын ядаргаа буурч, тархины үйл ажиллагаа сэргэснээр байгууллагын дунд хугацааны бүтээмж, ажлын чанарт эерэг үр дүн гарна гэж үзэж байна. 

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197