E-Mongolia Academy

7 хоногийн тойм

E-Mongolia-д “Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний мэдээлэл (Цагаан дэвтэр)” лавлагаа үйлчилгээ шинээр нэмэгдлээ 

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хүнс, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, боловсрол, эрүүл мэндийн байгууллага гэх мэт 12 чиглэлд нийт 20600 гаруй байгууллагын 135-150 мянга орчим ажилтан, албан хаагч жилд 1-2 удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг. Эдгээр иргэд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтэртэй байх шаардлагатай бөгөөд өмнө нь уламжлалт цаасан хэлбэрээр байсан бол цахимжлаа.  

Тус дэвтэр E-Mongolia системд орж цахим болсноор иргэдэд хүртээмжтэй үйлчлэх, эмнэлгийн байгууллагын ачааллыг бууруулах, хуурамч шинжилгээний хариу бүрдүүлэхгүй байх, статистик мэдээллүүд илүү бодит болж, бодлогын хэмжээнд бодитой үр дүн авч ирэх юм. 

Тодруулбал: Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, төрийн байгууллагын ачааллыг бууруулах ажлын хүрээнд эрүүл мэндийн байгууллагаас олгодог урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтран цахимжууллаа. 

“И-Монгол академи” УТҮГ, БНСУ-ын “Infinite Possibility GI E&S” компани хамтарсан уулзалтыг зохион байгууллаа 

“И-Монгол академи” УТҮГ, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Infinite Possibility GI E&S” компани /2025.11.14/ хамтарсан уулзалт зохион байгууллаа. 

Уулзалтад “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Г.Өнөрцэцэг, Цахим засаглалын хэлтсийн дарга Х.Энхманлай болон “Infinite Possibility GI E&S”  Vice President Sungchan KIM, Development 1 Dept. / Assistant Manager Sanghyuk MOON, Kyoungtae LEE, Зам тээврийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын, Мэдээллийн технологийн хэлтсийн салбарын мэдээллийн технологийн бодлого, төлөвлөлт хариуцсан шинжээч Д.Бодьсайхан, МТХ-ийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Шаарийбуу холбогдох албан хаагчид оролцов. 

Хүйтний улиралд хүүхдийн дархлааг хамгаалах эхний алхам  дархлаажуулалт! 

Хүйтний улирал эхэлж, томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэх энэ үед хүүхдийн дархлааг хамгаалах хамгийн үр дүнтэй арга бол дархлаажуулалт юм. 
            Жил бүрийн 10–12 саруудад улсын хэмжээнд ханиад, томуугийн халдвар эрчимжиж, эмнэлгүүдийн ачаалал нэмэгддэг. Энэ нь хүүхдүүдийн дунд дархлаажуулалтын бүрэн хамрагдалт хангалтгүй байгаатай холбоотой тохиолдол цөөнгүй байдаг талаар зарим эх сурвалжууд мэдээлж байна. 

0–18 насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагч та хүүхдийнхээ дархлаажуулалт бүрэн хийгдсэн эсэхийг E-Mongolia системээр шалгах боломжтой. Шалгах заавар: 

  1. E-Mongolia-д нэвтрэх 
  2. “Үйлчилгээ хайх” хэсэгт “Дархлаажуулалтын мэдээлэл” гэж бичих 
  3. Хүүхдийнхээ вакцины мэдээллийг шалгах, PDF хэлбэрээр татах 

Жич: 2018 оноос хойших дархлаажуулалтын мэдээллийг тус системд харуулах боломжтой. 

Хэрэв хүүхэд дархлаажуулалтад бүрэн хамрагдаагүй бол өрхийн эрүүл мэндийн төвд хандан нөхөн дархлаажуулалтад заавал хамрагдах шаардлагатай. Энэ нь зөвхөн хүүхдийнхээ төдийгүй, гэр бүлийнхээ дархлааг хамгаалах чухал алхам юм. 

Иргэн та E-Mongolia платформын нэмэлт цэсээс “Авлигатай тэмцэх газар”-т өргөдөл, гомдол гаргах боломжтой боллоо

НИЙГМИЙН ШУДАРГА ЁСЫГ ХАМГААЛАХ АЖИЛД МАНЛАЙЛАН “АВЛИГЫН ЭСРЭГ НЭГДЭЦГЭЭЕ”

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд иргэн таны оролцоо хамгийн чухал.

Та бүхэн авлигыг мэдээлэх тусгай дугаар 110-т хандаарай.

Иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлсээр байна 

“И-Монгол aкадеми” УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын Сургалтын хэлтэс нь  

  • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам 
  • Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар  
  • Шүүхийн шинжилгээний ерөнхий газар  
  • Цагдаагийн ерөнхий газрын Хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба 
  • Youthinc 
  • Мон-Алтиус дээд сургууль, Батлан хамгаалах их сургуультай хамтран нийт 13 удаагийн 20 цагийн 181 төрийн албан хаагч, 70 иргэнд “Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудас, E-Mongolia системийн ашиглалт,  Хиймэл оюунаар контент бүтээх, Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем ERP-E-Mongolia  ашиглалт хэрэглээ” гэсэн агуулгуудаар танхим болон цахимын  сургалтуудыг зохион байгууллаа.

    Анхаарал хандуулсанд баярлалаа!

    И-МОНГОЛ АКАДЕМИ

    Одоогоор сул орон тоо байхгүй байна.