Үндэсний статистикийн хорооны мэдээллээр улсын хэмжээнд 2024 онд 57.3 мянган эх амаржсан байна. Шинээр төрсөн хүүхдийг 30 хоногийн дотор улсын бүртгэлийн байгууллагын улсын бүртгэгчид хандан бүртгүүлдэг байсан бол 2021 оны 11 дүгээр сараас эхлэн шинээр мэндэлсэн хүүхдийг цахимаар бүртгэж эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар E-Mongolia системд 767 иргэн шинээр мэндэлсэн хүүхдээ цахимаар бүртгүүлэх хүсэлт гарган амжилттай бүртгүүлжээ.
Шинээр төрсөн хүүхдийг төрсний бүртгэлд цахимаар бүртгүүлэх заавар:
- Та E-Mongolia системд бүртгэлээрээ нэвтрэн орно
- Үйлчилгээнүүд цэсийг сонгоно
- Шинээр төрсөн хүүхдийг төрсний бүртгэлд бүртгүүлэх хүсэлт үйлчилгээг авах товч дээр дарж, хүсэлтээ илгээнэ.
Шаардлагатай бичиг баримт:
- (Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн байгууллагын тамга дарж, эмчийн гарын үсэг зурагдсан магадалгаа байна.)
- Иргэний үнэмлэх (Эцэг эхийн иргэний үнэмлэх)
- Өргөдөл, албан бичиг (Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хүүхдээ эцгийн овог, нэрээр бүртгүүлэх хүсэлтэй бол тус тусдаа өргөдөл гаргана. Эцэг, эхийн хэн нэг нь ирэх боломжгүй бол өргөдлөө нотариатаар гэрчлүүлнэ.)
Хүсэлтээ илгээсний дараа Монгол Шуудангийн ажилчид холбогдож, бичиг баримтыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргэж, бүртгэл хийгдсэний дараа төрсний гэрчилгээ болон бусад бичиг баримтыг таны хаягаар хүргэж өгөх болно.
Үйлчилгээ шууд авах линк: https://e-mongolia.mn/service/shineer-tursun-khuukhdiig-tursnii-burtgeld-burtguulekh-khuselt
Заавар, зөвлөгөөг 1111 дугаарын 2 дугаар шугамаар авах боломжтой.