Бизнес эрхлэгч хүн бүрд зориулсан E-Business системээр хуулийн этгээд үүсгэн байгуулахаас эхлээд татан буулгах хүртэл бүх шатыг цахимжуулж, бүх төрлийн зөвшөөрөл хүсэх, сунгах шийдлүүдийг нэг дороос авах боломжийг бүрдүүлсээр байна.
“И-Монгол академи” УТҮГ нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газартай хамтран хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагааг иргэдийн санал хүсэлтийн дагуу хүлээн авч, шийдвэрлэн цахимжууллаа.
Тус үйлчилгээг өмнө нь бизнес эрхлэгч иргэн өөрийн биеэр холбогдох байгууллагад очиж хүсэлтээ гаргаж авдаг байсан бол одоо E-Business системээр дамжуулан үнэ төлбөргүй, цаг алдалгүй, шуурхай авах боломж бүрдсэнээрээ онцлог юм.
E-Business системд хуулийн этгээдийн нээлттэй мэдээлэл, өгөгдлүүд ил тод байх бөгөөд хуулийн этгээдийн регистр, нэр болон эзэмшиж буй тусгай зөвшөөрөл, оюуны өмч, төрийн худалдан авах ажиллагааны тендерт шалгарсан байдал зэргээр нь хайх боломжийг улам бүр сайжруулсаар байгаа билээ.
Бизнес эрхлэгчид, ААН-үүд дээх системийг ашигласнаар бизнес эрхлэгчдийн цаг, зардлыг хэмнэх, хөрөнгө оруулагчдыг татах, орон нутгаас бизнес эрхлэх боломж нэмэгдэхээс гадна өөртөө хариуцлагыг бий болгож байгаа олон давуу талтай.
Үйлчилгээ авах линк: https://e-business.mn/category/service/ul-khudlukh-khurungiin-lavlagaa-(khuuliin-etgeed)
Үйлчилгээ авах линк: https://e-business.mn/category/service/ul-khudlukh-ed-khurungu-umchilj-baigaa-bolon-shiljuulsen-tukhai-lavlagaa-(khuuliin-etgeed)
