E-Mongolia Academy

Эмнэлэг явахгүйгээр хүүхдийнхээ вакцины түүхийг шалгаж, дараагийн товыг цаг алдалгүй мэдэж аваарай

Эцэг эхчүүд та бүхэн заавал эмнэлэгт биечлэн очих шаардлагагүйгээр төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээс хүүхдийнхээ дархлаажуулалтын мэдээллийг хэзээ ч, хаанаас ч, 24/7 цахимаар хялбархан аваарай.

Хүүхдийнхээ дархлаажуулалтын мэдээллийг цахимаар авснаар:

  • Цаг зав хэмнэнэ: Эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвд биечлэн очих шаардлагагүй болж, таны ажлын ачааллыг бууруулна.
  • Вакцины хугацааг сануулна: Завгүй амьдралын хажуугаар заримдаа хүүхдийнхээ вакциныг хийлгэхээ мартах тохиолдол багагүй гардаг байх тэгвэл одоо санаа зовох хэрэггүй. Хүүхдийн дархлаажуулалтын дараагийн тун дөхөхөд танд цахим сануулга илгээгдэж, товоо мартахгүй.
  • Мэдээллээ дэлгэрэнгүй хянах боломж: Хүүхдийн хийлгэсэн вакцины нэр төрөл, огноо, тунгийн мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авч, дэлгэрэнгүй харах боломжтой.
  • Алдаа гарах эрсдэлгүй: Цаасан дээр бичиж тэмдэглэснээ хаях гээх, буруу мэдээлэл авах эрсдэлгүй болж, цахим хэлбэрээр баталгаатай мэдээлэл авна.
  • Татах, илгээх боломжтой: Вакцины түүхээ PDF хэлбэрээр татаж аваад, сургууль, цэцэрлэгт бүртгүүлэх, гадагшаа зорчиход илгээх, харах боломжтой.

Хэрхэн авах вэ?

  1. E-Mongolia системд бүртгэлтэй хаягаараа нэвтрэх;
  2. Үндсэн цэсээс “Эрүүл мэнд” хэсгийг сонгох;
  3. “Дархлаажуулалтын мэдээлэл” үйлчилгээг сонгох;
  4. Хүүхдийнхээ мэдээллийг дэлгэрэнгүй үзэж, хүсвэл PDF файлаар татаж авах;

Төрийн үйлчилгээг илүү шуурхай, ил тод, хүртээмжтэй болгох зорилтын хүрээнд E-Mongolia систем тасралтгүй шинэчлэгдэж байна.

Цахимаар шийдэж, цагаа хэмнэе!
Жич: 2018 оноос хойших дархлаажуулалтын мэдээллийг авах боломжтой бөгөөд хэрэв хүүхдийн мэдээлэл зөрүүтэй бол үйлчилгээ авсан харьяа эрүүл мэндийн байгууллагадаа хандахыг анхаарна уу.

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Одоогоор сул орон тоо байхгүй байна.