E-Mongolia Academy

E-Mongolia системээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашигт санал өгөх үйл явц үргэлжилж байна

2025 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 12:00 цагийн байдлаар E-Mongolia системээр 400,232 иргэн саналаа өгчээ. Үүнд:
• Ноогдол ашгаа банкны дансанд шууд шилжүүлэн авах хүсэлт гаргасан иргэдийн тоо 379,950 иргэн,
• Хуримтлалын сан буюу ирээдүйд хэрэглэх зорилгоор хуримтлуулж хадгалах эсвэл Баялгийн сангийн агуулгаар хадгалах гэсэн сонголт хийсэн 19,154 иргэн,
• Хандив буюу нийгмийн сайн үйлс болон төсөл, санд хандивлах хүсэлт гаргасан 1,128 иргэн саналаа тус тус илгээсэн байна.
Энэхүү санал авах ажиллагаа 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд иргэд саналаа дахин засварлах боломжтой.
Санал өгөөгүй иргэдийн ноогдол ашиг автоматаар банкны дансанд шилжигдэх болно.

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Одоогоор сул орон тоо байхгүй байна.