E-Mongolia Academy

Улсын хилээр нэвтэрсэн иргэний лавлагааг И-Монголиа системээс илүү хялбараар аваарай

“И-Монгол академи” УТҮГ нь Хил хамгаалах ерөнхий газартай хамтран 2021 оноос эхлэн Улсын хилээр нэвтэрсэн иргэний лавлагааг цахим хэлбэрт шилжүүлж, иргэдэд төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, хялбар болгохоор ажиллаж байна.
Улсын хилээр нэвтэрсэн иргэний лавлагаа дараах тохиолдлуудад шаардлагатай:
– Визний материал бүрдүүлэх
– Эрүүл мэнд, нийгмийн даатгал, татвар, банк санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, орон сууцны корпорац, орон сууц, НАА контор
– Гэр бүл цуцлуулах
-Цэрэг татлагатай холбоотой нийслэл, аймаг, дүүргийн Цэргийн штабт гаргаж өгөх
Өмнө нь иргэд энэ үйлчилгээг авахын тулд систем рүү нэвтрэн хүсэлт гаргаад тодорхой хугацааны дотор хариу хүлээх шаардлагатай байсан бол одоо E-Mongolia системээр цаг алдалгүй, шууд авах боломжтой боллоо.
Лавлагаа авах заавар:
– www.e-mongolia.mn сайтад нэвтрэх
– “Үйлчилгээнүүд” цэсийг сонгох
– “Улсын хилээр нэвтэрсэн иргэний лавлагаа” гэсэн үйлчилгээг сонгох
Шууд үйлчилгээ авах линк: https://e-mongolia.mn/service/ulsyn-khileer-nevtersen-irgenii-lavlagaa
Одоогийн байдлаар хэрэв та гар утасны аппликэйшнээс “Улсын хилээр нэвтэрсэн иргэний лавлагаа” авах бол иргэний хамгийн сүүлд хилээр нэвтэрсэн мэдээлэл харагдах бөгөөд тодорхой хугацаа заагдсан лавлагааг вэб хөтөч рүү хандан авах боломжтой байна.
Энэхүү шинэчлэл нь иргэдэд төрийн үйлчилгээг хялбар, шуурхай, үнэ төлбөргүй авах боломжийг олгож байна.

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Одоогоор сул орон тоо байхгүй байна.