E-Mongolia Academy

2,500 ГАРУЙ СУРАГЧДАД ЦАХИМ ДЭЭРЭЛХЭЛТЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 

Цагдаагийн ерөнхий газар, “И-Монгол академи” УТҮГ, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран хүүхэд, өсвөр үеийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдний аюулгүй орчныг бүрдүүлэх зорилготой “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” уриатай мэдээлэл, нөлөөллийн аяныг 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн улсын хэмжээнд амжилттай зохион байгуулж байна. 

Аян эхэлснээс хойш хоёр долоо хоногийн хугацаанд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд идэвхтэй оролцож, хамрах хүрээ болон нийгэмд үзүүлэх эерэг нөлөөлөл эрчимтэй тэлж байна. Энэхүү ажил нь нэг удаагийн арга хэмжээ бус, хүүхэд, залуусын хандлага, төлөвшилд урт хугацаанд бодит өөрчлөлт авчрах зорилготой цогц үйл ажиллагаа гэдгээрээ онцлог юм. 

Аяны хүрээнд “И-Монгол академи” УТҮГ-аас нийслэлийн ерөнхий боловсролын 21, 31, 1, 84 дүгээр сургуулийн нийт 54 бүлгийн 2492 сурагчийг хамруулан, цахим орчин дахь дээрэлхэлт (cyberbullying)-ийн хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам, хувь хүний аюулгүй байдлыг хамгаалах мэдлэг, ойлголтыг олгох 40 цагийн багц сургалтыг зохион байгууллаа. 

Сургалтын үеэр сурагчдад: 

  • Цахим дээрэлхэлтийн хэлбэр, илрэх шинж тэмдэг  
  • Сэтгэлзүйд үзүүлэх сөрөг нөлөө, урт хугацааны хор уршиг  
  • Өөрийгөө болон бусдыг хамгаалах зөв дадал, хандлага  
  • Хариуцлагатай цахим хэрэглээний соёл зэрэг бодит амьдралд шууд хэрэгжүүлэхүйц мэдлэг, ур чадварыг олгосноороо өндөр ач холбогдолтой байв. 

Мөн уг үйл ажиллагаа нь хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжлийг дэмжихийн зэрэгцээ эцэг, эхийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх, цахим болон бодит орчин дахь эрсдэлийг бууруулах, үе тэнгийн дээрэлхэлтгүй, эерэг харилцааг нийгмийн соёл болгон төлөвшүүлэхэд чиглэж байгаагаараа чухал ач холбогдолтой юм. 

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197