“ТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГЫН АУДИТЫН СЭДЭВТ САНАЛ ӨГӨХ” ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМААР АВДАГ БОЛЛОО
“И-Монгол академи” УТҮГ нь Үндэсний аудитын газартай хамтран төрийн аудитын байгууллагын аудитын сэдэвт санал өгөх үйлчилгээг цахимжуулж И-Монголиа системийн хамтарч буй 88 дахь байгууллага болж байна. Тус үйлчилгээг цахимжуулснаар Монгол Улсын иргэн бүр цаг хугацаа орон зайг үл хамааран хаанаас ч өөрийн саналаа өгөх боломж бүрдэхээс гадна иргэн та өөрийн саналаа өгснөөр иргэдийн амьдралыг сайжруулах, нөлөөлж буй хүчин зүйл, чанар, үр нөлөөг дээшлүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа юм.
ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛ ИРГЭД ЦАХИМААР СОНГУУЛЬД ОРОЛЦОХ ЭРХИЙГ ХАНГАХ БОЛОМЖИЙГ СУДЛАН САНАЛ, ДҮГНЭЛТ ГАРГАХ ҮҮРЭГ БҮХИЙ АЖЛЫН ХЭСГИЙГ БАЙГУУЛЛАА
Хилийн чанад дахь Монгол иргэдийг төрийн цахим үйлчилгээний И-Монголиа системийг ашиглах боломж түүнчлэн цахимаар сонгуульд оролцох эрхийг хангах талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, Үндэсний дата төв болон “И-Монгол академи” УТҮГ-ын захирлын мэдээллийг тус тус сонсож хилийн чанад дахь Монгол иргэд цахимаар сонгуульд оролцох эрхийг хангах боломжийг судлан санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа
“ҮНДЭСНИЙ ЦАХИМ ЭЛЧ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД 137 СУРГАГЧ БАГШИЙГ БЭЛТГЭЛЭЭ
Дэлхийн банкны санхүүжилтээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх, нийгмийн хөндөгддөггүй томоохон асуудал болох залуу болон ахмад үеийн цахим хуваагдлын харилцан ойлголцлыг сайжруулах ач холбогдол бүхий “Үндэсний цахим элч” хөтөлбөр амжилттай хэрэгжиж хаалтын үйл ажиллагаагаа 01 дүгээр сарын 21-ний өдөр хийлээ.
“И-МОНГОЛ АКАДЕМИ”-ИЙН СУДЛААЧИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ ОЛОН УЛСЫН SCOPUS-Т БҮРТГЭЛТЭЙ СЭТГҮҮЛД НИЙТЛЭГДЛЭЭ
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад зохион байгуулагдсан Компьютерын шинжлэх ухаан, Боловсролын технологийн салбарын олон улсын симпозиумд “И-Монгол академи” УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын Сургалтын хэлтсийн дарга, Докторант В.Лут-Очир илтгэл танилцууллаа. Уг эрдэм шинжилгээний бүтээлийг өндрөөр үнэлж олон улсын “SCOPUS”-д бүртгэлтэй “IEEE Xplore” сэтгүүлд нийтлэгдлээ. Тус эрдэм шинжилгээний өгүүлэл нь “И-Монгол академи” УТҮГ-аас олон улсын Scopus-т бүртгэлтэй сэтгүүлд нийтлүүлсэн анхны тохиолдол болж байгаагаараа онцлогтой юм.
“AI DATA SUMMIT 2025 БУУ ХАЛЪЯ” ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ БОЛЛОО
Монгол Улсын их өгөгдөл, хиймэл оюун ухааны үндэсний стратеги хэлэлцүүлэх анхдугаар чуулганы бэлтгэл ажлын хүрээнд Цахим хөгжил, инновац харилцаа холбооны яам, “И-Монгол академи” УТҮГ, Мэдээллийн технологийн үндэсний парк хамтран “AI Data SUMMIT 2025 буу халъя” чөлөөт уулзалтыг 01 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа.
E-MONGOLIA СИСТЕМД ЦАХИМЖИЖ БУЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТОО БИШ ЧАНАРТ АНХААРЧ АЖИЛЛАНА
“И-Монгол академи” УТҮГ-ын хөгжүүлж буй E-Mongolia системд одоогийн байдлаар 88 байгууллагын 1264 үйлчилгээ орсон. Үүнээс зарим үйлчилгээг иргэдийн хувьд огт мэдэхгүй, авдаггүй үйлчилгээнүүд судалгааны үндсэн дээр гарсан учраас цаашид энэ тал дээр түлхүү анхаарч тухайн үйлчилгээг үзүүлдэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх уулзалтыг шат дараатай зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэ долоо хоногт БОУАӨЯ, ХХЕГ,УБЕГ-тай тус тус уулзалт зохион байгуулж санал солилцлоо.