“И-Монгол академи” УТҮГ-ын Салбар дундын зохицуулалтын газрын шинжээч Б.Энх-Амар “Төрийн байгууллагын үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем-ERP” сэдэвт онол практик хосолсон сургалтыг “Монгол-Японы” эмнэлгийн эмч мэргэжилтнүүдэд орлоо.
Тус сургалтыг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулж нийт 40 эмч эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан.
Сургалтаар:
- ERP систем судалгаа
- Төрийн үйлчилгээний модуль
- ERP системийн цэс
- Цаг бүртгэлийн систем зэрэг агуулгыг багтаасан болно.
Төрийн байгууллагын удирдлагын нэгдсэн систем болох ERP системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр тухайн байгууллага мэдээллийн нэгдсэн сантай болохоос гадна, үйл явцыг төлөвлөх, удирдах үр дүнг шууд нэгтгэх, цаг хэмнэх гэх мэт олон давуу тал бүрдэх юм.
Одоогийн байдлаар эмнэлгийн удирдах түвшиний мэргэжилтнүүд л ERP системийг ашигладаг байсан бол 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн эмч, эмнэлгийн ажилтан бүр өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэх зорилт тавин ажиллаж байна.
.