Олон улсын Шинжлэх ухаан, инженерчлэл, технологийн симпозиум (ICSET 2023) 07 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад цахим болон танхимаар зохион байгуулагдсан юм.
Энэхүү симпозиумд хэлэлцүүлсэн “И-Монгол Академи” УТҮГ-ын Цахим ур чадварын газрын төлөөлөл, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудын хамтын бүтээл болох “Олон улсад хэрэгжүүлж буй бүх нийтийн мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чадамжийн бүтцийн хүрээ” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл “Special Issue – ISCSET 2023 Embedded Selforganising Systems” сэтгүүлд нийтлэгдлээ.
Тус эрдэм шинжилгээний өгүүлэлд дэлхий нийтэд иргэдэд цахим ур чадвар олгох, боловсролын түвшнийг үнэлэх зорилгоор олон улсын байгууллага, хувийн хэвшлүүд цахим ур чадварын бүтцийн хүрээг боловсруулсан байдаг талаар тусгасан байна. Мөн олон улсад өргөн ашиглагддаг, иргэдийн МХХТ-ийн чадамжаараа тэргүүлж буй улс орнуудын болон хувийн хэвшлийн байгууллагуудаас гаргасан МХХТ-ийн чадамжийн 12 бүтцийн хүрээг судалжээ. Ингэснээр Монгол Улсын бүх нийтийн мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чадамжийн бүтцийн хүрээг тодорхойлох, боловсруулах үйл явцад ихээхэн хувь нэмэр оруулж байгаа юм.
Симпозиумд Герман, Франц, Хятад, Монгол, Йордан, Алжир, Япон, Казахстан, Узбекистан улсаас оролцож, өгүүллээ танилцуулсан байна. Тэрхүү өгүүллүүдийг нэгтгэж нийтэлсэн “Special Issue–ISCSET 2023 Embedded Selforganising Systems” сэтгүүлтэй танилцах бол энд дарна уу.