Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан эрхлэх асуудлын хүрээний 23 агентлаг, ОНӨААТҮГ-ын удирдлагууд, сумдын Засаг дарга нартайгаа 2023 онд хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Тус аймгийн удирдлагууд гэрээнүүдийг тоон гарын үсгээр баталгаажуулсан нь 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон Цахим гарын үсгийн тухай хуулийн хэрэгжилтэд ач холбогдол өгч хэрэгжүүлж байгаагаараа онцлог байсан аж. Учир нь манай улс албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах, тайлан өргөдөл гаргахад цаг хугацаа, төсвийн зардал хэмнэхэд тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлэхийг зорьж буй.
Мөн Баянхонгор аймаг төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, ил тод байдлыг хангах зорилготой Засгийн газраас эрчимжүүлж буй “Цахим жишиг аймаг” хөтөлбөрийг манлайлан ажиллаж байгаа юм.