Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол улсын 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил, Ардын хувьсгалын 100, 101 жил, Монгол Улсад Харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100, 101 жилийн ойн баярын өдрүүдийг тохиолдуулан ЦХХХЯ болон Харилцаа холбооны зохицуулах хорооноос салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж буй 60 орчим ажилчдаа шагнаж урамшууллаа.
Үүний зэрэгцээ Холбооны сайдаар 15 жил ажиллаж, Монгол Улсыг холбоожуулах их бүтээн байгуулалтын ажлыг гардан зохион байгуулсан Дахын Готовыг Хөдөлмөрийн Баатар цол тэмдгээр шагнуулсанд нь баяр хүргэж, хүндэтгэл үзүүлсэн юм