“И-Монгол академи” УТҮГ-ын Сургалтын хэлтэс 2026 оны 5 дугаар сард танхим болон цахим хосолсон хэлбэрээр нийт 112 удаагийн сургалт зохион байгуулж, давхардсан тоогоор 1,984 иргэн, төрийн албан хаагчийг цахим ур чадварын сургалтад хамрууллаа.
Нийт оролцогчдын:
- 1,332 нь төрийн албан хаагч,
- 652 нь иргэн байв.
Сургалтын хүрээнд оролцогчдын цахим орчин дахь мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор онол, практик хосолсон сургалт, зөвлөгөөг дараах сэдвүүдээр хүргэлээ. Үүнд:
- Мэдээллийн хүртээмж;
- Цахим орчин дахь хүүхэд хамгаалал;
- Тоон гарын үсэг, түүний хэрэглээ;
- Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia;
- Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем ERP.E-Mongolia-ийн ашиглалт;
- Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол (MIL)-ын ерөнхий ойлголт;
- Хиймэл оюуныг ашиглан контент бүтээх арга, хэрэглээ;
- Мэдээллийн аюулгүй байдал.
Тус сургалтууд нь төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн цахим хэрэглээний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, төрийн албан хаагчдын дижитал чадавхыг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан үр дүнтэй арга хэмжээ боллоо.
“И-Монгол академи” УТҮГ нь цаашид иргэд, төрийн албан хаагчдын цахим ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, цахим шилжилтийг дэмжих сургалт, нөлөөллийн ажлуудыг тогтмол зохион байгуулах юм.
Цахим ур чадварын сургалтад байгууллага, хамт олноороо хамрагдахыг хүсвэл дараах хаягаар холбогдоно уу.
☎️ Утас: 77111197-3
📧 И-мэйл: digitalskill@ema.gov.mn
