E-Mongolia Academy

Алтай таван богд руу явах зөвшөөрлийг
“E-Mongolia”-с авах боломжтой боллоо

“И-Монгол академи”-ийн баг Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа бөгөөд тус аймгийн нутгийн захиргааны 13 байгууллагын 52 үйлчилгээг цахимжуулав. Үүний дотор, Баян-өлгий аймаг дахь Хилийн цэргийн 0165-р ангиас олгодог Алтан таван богд руу явах зөвшөөрлийг “E-Mongolia” системээр авах боломжийг бүрдүүллээ. Мөн тус аймгийн иргэдэд “E-Mongolia” ашиглах талаар заавар, зөвлөгөө өгсөн юм. 

Түүнчлэн тус аймгийн нутгийн захиргааны байгууллагуудыг дотоод удирдлагын нэгдсэн систем www.erp.e-mongolia.mn-д холбох ажлыг амжилттай гүйцэтгэсэн. Энэхүү ажлын хүрээнд системийн ашиглалтын талаар заавар зөвлөмж өгөх, төрийн албан хаагч болон төрийн үйлчилгээний оператор ажилтныг сургах сургалтуудыг орсон. Мөн орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хэрхэн авах талаар заавар, зөвлөмж өгөх, “Цахим жишиг аймаг” болоход мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах, орон нутгийн иргэд болон төрийн албан хаагчдад мэдээллийн технологийн ур чадвар олгох сургалтуудыг шат дараатай зохион байгууллаа. 

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЦАХИМЖСАН 52 ҮЙЛЧИЛГЭЭГ ДУРДВАЛ:

  • Баян-Өлгий аймгийн Авто Тээврийн төв – 3 үйлчилгээ
  • Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газар – 1 үйлчилгээ
  • Баян-Өлгий аймйн Байгаль Орчин Аялал жуулчлалын газар – 9 үйлчилгээ
  • Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар – 2 үйлчилгээ
  • Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар – 11 үйлчилгээ
  • Баян-Өлгий Суат ХХК – 1 үйлчилгээ
  • Баян-Өлгий Газрын Харилцаа, барилга, Хот Байгууллалтын газар – 7 үйлчилгээ
  • Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар – 8 үйлчилгээ
  • Өлгий сумын ЗДТГ – 1 үйлчилгээ
  • Баян-Өлгий аймгийн Хүнс хөдөө АА газар – 5 үйлчилгээ
  • Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар ОНӨҮГ – 2 үйлчилгээ
  • Баян-Өлгий аймгийн музей – 1 үйлчилгээ
  • Баян-өлгий аймаг дахь Хилийн цэргийн 0165-р анги – 1 үйлчилгээ

Ингэснээр нийт 21 аймгийн нутгийн захиргааны 1282 үйлчилгээ “E-Mongolia” системд цахимжиж, нэгтгэгдээд байна.

Анхаарал хандуулсанд баярлалаа!