“E-Mongolia” иргэд, олон нийтэд үйлчлэх төв 1 нас хүрлээ
Нэг жилийн хугацаанд 140,000 гаруй иргэн тус төвөөр үйлчлүүлж, “E-Mongolia” системийн талаар заавар, зөвлөгөө, мэдээлэл авсан байна.
Мөн “E-Mongolia” системд төрийн 61 байгууллагын 657 үйлчилгээ цахимжлаа. Үүний 152 нь нэг шатлалт буюу иргэн гар утас, компьютероосоо цаг алдалгүй шууд авах боломжтой лавлагаа, тодорхойлолт, харин 505 нь олон шатлалт үйлчилгээ буюу тусгай зөвшөөрөл, бичиг баримт захиалах зэрэг үйлчилгээ юм.
Иргэд www.e-mongolia.mn сайтаас “E-Mongolia”-д нэгтгэгдсэн бүх үйлчилгээг, “E-Mongolia” гар утасны аппликэйшнаас 144 үйлчилгээг цахимаар авах боломжтой. Тус гар утасны аппликэйшнийг идэвхтэй хэрэглэгчдийн тоо 1,033,485-д хүрлээ.