The E-Mongolia system offers electronic access to 1,263 services across 87 organizations

Дорнод, Говьсүмбэр, Дорноговь аймгуудын албан хаагчдад “Мэдээллийн технологи ашиглах чадавхыг хөгжүүлэх” сургалт цахимаар зохион байгууллаа

2022-03-16

“И-Монгол академи”-ийн баг өнөөдөр /2022.03.16/ Дорнод, Говьсүмбэр, Дорноговь аймгийн төрийн албан хаагчдад “Мэдээллийн технологи ашиглах чадавхыг хөгжүүлэх” сургалт зохион байгууллаа. Сургалтад нийт 211 төрийн албан хаагч цахим хэлбэрээр оролцсон юм.

Энэхүү богино сургалтын агуулгыг төрийн албан хаагчдын хэрэгцээ, шаардлага дээр тулгуурлан боловсруулсан. Сургалтаар харилцаа холбоо, мэдээллийн технологийн ерөнхий ойлголт, мэдээллийн хайлтын систем, мэдээллийн аюулгүй байдал, хэрэглээний программуудын талаар мэдлэг, ахисан түвшний хэрэглээний ур чадварыг олголоо. 

Үүний зэрэгцээ, Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол академи”-ийн хамтарсан гурван баг орон нутгуудад ажиллаж байна. Тодруулбал, удирдлагын баг өнгөрсөн амралтын өдрүүдэд Булган, Хөвсгөл аймагт ажилласан. Энэ үеэр “Цахим Үндэстэн” бодлогын баримт бичиг, “Цахим жишиг аймаг” загварыг танилцуулж, “E-Mongolia” системийн талаарх мэдээлэл, зааврыг нутгийн иргэдэд өгчээ.

Харин хоёр болон гуравдугаар баг Төв аймаг, Дорнод аймагт  энэ долоо хоногт ажиллаж байна. Төв аймгийн нутгийн захиргааны 47 үйлчилгээг “E-Mongolia” системд нэвтрүүлсэн. Дорнод аймгийн нутгийн захиргааны үйлчилгээг цахимжуулах ажил өрнөж байна. Мөн аймаг бүрд “E-Mongolia” системийн нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж, орон нутгийн иргэдэд мэдээлэл, заавар өгч байна. 

Thank you for your attention!