Гадаад харилцааны яамны 3 үйлчилгээ “E-Mongolia”-д нэмэгдлээ

2022-03-04

Гадаад харилцааны яамны 3 үйлчилгээ цахимаар авах боломж бүрдлээ. Тодруулбал,

  • Гадаад харилцааны яаманд өргөдөл, гомдол илгээх
  • Хилийн чанадад буй иргэдийн бүртгэл
  • Апостиль гэрчилгээ олгох гэсэн гурван үйлчилгээ нэмэгджээ. 

Ингэснээр тус яамны нийт долоон үйлчилгээг “E-Mongolia” системээр авах боломжтой болж байна. Тус үйлчилгээг авахын тулд www.e-mongolia.mn системд өөрийн бүртгэлээ нэвтрэн орж, хайлтын хэсэгт авах гэж буй үйлчилгээний нэрийг оруулан хайлт хийхэд тус үйлчилгээ нь харагдах болно.

Гадаад харилцааны яамны цахижсан 7 үйлчилгээ

  1. Апостиль гэрчилгээ авах хүсэлт
  2. Архивын лавлагаа / ажилд томилсон, чөлөөлсөн, сургалт, чөлөө гэх мэт /
  3. Архивын сан хөмрөгт баримт байхгүй тодорхойлолт
  4. ГХЯ-д ажиллаж байсан Цалингийн тодорхойлолт авах /7 хүртэлх жил/
  5. ГХЯ-д өргөдөл, гомдол гаргах
  6. Гэрээ хэлэлцээрийн хуулбар авах
  7. Хилийн чанадад буй иргэдийн бүртгэл

2022 онд Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол академи” гадаадад буй монгол иргэд, монголд буй гадаад иргэдийн мэдээллийг цахимжуулна. Ингэснээр тэдэнд “E-Mongolia” системд нэвтрэн орж, төрийн үйлчилгээг цахимаар авахаар боломж бүрдүүлэх юм.

Thank you for your attention!