Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 6 үйлчилгээ
“E-Mongolia”-д орлоо

2022-03-03

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас аж ахуй нэгж, байгууллагад үзүүлдэг 6 үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо. Тодруулбал,

  • Биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэл, сунгалт, өөрчлөлтийн үйл ажиллагаа
  • Импортын эмийн бүртгэлийн үйл ажиллагаа
  • Импортын эмийн хугацаа сунгалтын үйл ажиллагаа
  • Импортын эмийн өөрчлөлтийн үйл ажиллагаа
  • Оношлуурын бүртгэл, сунгалт, өөрчлөлтийн үйл ажиллагаа
  • Үндэсний үйлдвэр, уламжлалт эм, эмийн түүхий эдийн бүртгэл, сунгалт, өөрчлөлтийн үйл ажиллагаа зэрэг үйлчилгээнүүд цахимжлаа.

Тус үйлчилгээ авахын тулд аж ахуй нэгж, байгууллагууд тоон гарын үсгээрээ www.e-mongolia.mn сайт руу нэвтэрнэ. Үүний дараагаар үйлчилгээнүүд цэсээс ЭРҮҮЛ МЭНД гэсэн үйлчилгээг сонгох юм. Тус үйлчилгээ  нь олон шатлалт үйлчилгээ тул гар утасны аппликэйшн ашиглах боломжгүй гэдгийг анхаараарай.

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-д өнөөдрийн байдлаар төрийн 60 байгууллагын 639 үйлчилгээг нэгтгээд байна. Мөн өнөөдрийн байдлаар иргэд давхардсан тоогоор 9.5 сая гаруй төрийн үйлчилгээг цахимаар авчээ. 

Thank you for your attention!