Skip to main content

Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

INTERNET SOCIETY БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

“И-Монгол академи” УТҮГ-ын төлөөлөл Internet Society олон улсын байгууллагын төлөөлөгчдийг 2026 оны 11-р сарын 04-ний өдөр хүлээн авч уулзан, байгууллагын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр болон хөгжүүлж буй цахим системүүдийн талаар танилцууллаа.

Уулзалтад Цахим засаглалын газрын дарга Н.Чингүн, Инновац, судалгааны хэлтсийн дарга В.Лут-Очир нар оролцож, Монгол Улсын цахим засаглалын хөгжилд байгууллагын гүйцэтгэж буй үүрэг, төрийн цахим үйлчилгээний нэгдсэн системийн хөгжүүлэлт, мэдээлэл солилцооны дэд бүтэц, цахим танилт, баталгаажуулалт болон инновац, судалгааны чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудыг танилцуулав.

Мөн төрийн үйлчилгээг цахимжуулах, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, цахим хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон цаашдын хөгжлийн зорилтуудын талаар мэдээлэл солилцов.

Талууд Internet Society-ийн олон улсын туршлага, сургалтын хөтөлбөр, судалгаа, арга зүйг Монгол Улсад нутагшуулах, цахим ур чадвар болон интернэтийн засаглалын чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцлээ.

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197