Skip to main content

Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

КИБЕР ХАЛДЛАГАД ӨРТСӨН БОЛ E-MONGOLIA, E-BUSINESS СИСТЕМЭЭР МЭДЭЭЛЭЭРЭЙ 

Мэдээллийн технологийн хурдацтай хөгжлийг даган цахим орчны аюулгүй байдал, мэдээллийн нууцлал, хамгаалалт нь үндэсний аюулгүй байдлын стратегийн чухал асуудлын нэг болоод байна. Үүний зэрэгцээ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд кибер халдлага, мэдээлэл алдагдах, цахим системд зөвшөөрөлгүй нэвтрэх зэрэг эрсдэлтэй тулгарах болсон нь кибер зөрчлийг шуурхай мэдээлэх, хариу арга хэмжээ авах тогтолцоог боловсронгуй болгох шаардлагыг бий болгож байна. 

Энэ хүрээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг цахим орчны болзошгүй эрсдэлээс хамгаалах, кибер халдлага, зөрчлийн талаарх мэдээллийг шуурхай хүлээн авч, шаардлагатай хариу арга хэмжээг цаг алдалгүй авах зорилгоор “Кибер халдлага, зөрчлийг мэдээлэх” үйлчилгээг E-Mongolia болон E-Business системд нэвтрүүллээ. 

Тус үйлчилгээг “И-Монгол академи” УТҮГ болон Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв УТҮГ хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд иргэн E-Mongolia, аж ахуйн нэгж, байгууллага E-Business системээр дамжуулан кибер халдлага, зөрчлийн талаарх мэдээллээ цахимаар хүргүүлэх боломжтой боллоо. 

Кибер зөрчил гэж юу вэ? 

Мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжид бодитоор болон болзошгүй сөрөг нөлөө үзүүлж буй аливаа үйл явдал, кибер аюул заналын тохиолдлыг кибер зөрчил гэж ойлгоно. Тухайлбал: 

  • Зөвшөөрөлгүй хандалт: Иргэн, байгууллагын сүлжээ, систем, цахим шуудан, мэдээлэл, өгөгдөлд зөвшөөрөлгүй этгээд нэвтрэх; 
  • Мэдээлэл алдагдах: Нууцлалтай мэдээлэл болон хэрэглэгчийн өгөгдлийг зөвшөөрөлгүй хуулбарлах, хадгалах, дамжуулах, задруулах; 
  • Системд зөвшөөрөлгүй өөрчлөлт оруулах: Техник, программ хангамж болон мэдээллийн системд өөрчлөлт хийх, хортой программ, код /Malware, Ransomware/ суулгах; 
  • Үйлчилгээний хэвийн ажиллагааг алдагдуулах: DDoS болон бусад төрлийн халдлагаар сүлжээ, систем, үйлчилгээний хэвийн ажиллагааг доголдуулах, тасалдуулах. 

Хэрхэн мэдээлэх вэ? 

Хэрэв таны болон танай байгууллагын мэдээллийн нууцлал алдагдсан, цахим системд зөвшөөрөлгүй нэвтэрсэн, мэдээлэл өөрчлөгдсөн, устсан эсвэл кибер халдлагын шинж тэмдэг илэрсэн бол E-Mongolia, E-Business системд нэвтэрч “Кибер халдлага, зөрчлийг мэдээлэх” үйлчилгээг сонгон мэдээллээ цахимаар хүргүүлээрэй. Ингэхдээ холбогдох баримт, лог файл, дэлгэцийн зураг болон бусад нотлох материалыг хавсаргах боломжтой. 

Монгол Улс 2021 онд Кибер аюулгүй байдлын тухай хуулийг баталж, кибер аюулгүй байдлыг хангах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн. Энэхүү үйлчилгээг төрийн цахим үйлчилгээний нэгдсэн системүүдэд нэвтрүүлснээр хуулийн хэрэгжилтийг бодит үйлчилгээгээр дэмжихийн зэрэгцээ кибер халдлага, зөрчлийг эрт илрүүлэх, болзошгүй хохирлыг бууруулах, шаардлагатай хариу арга хэмжээг шуурхай авах боломжийг нэмэгдүүлж байна. 

Кибер халдлага, зөрчлийг цаг алдалгүй мэдээлэх нь таны мэдээллийг хамгаалахаас гадна ижил төрлийн эрсдэл бусдад тархах, дахин давтагдахаас урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой. 

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197