Төрийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй, шуурхай хүргэх ажлын хүрээнд “Бүрэн дунд боловсролын гэрчилгээний тодорхойлолт, дүнтэй (англи хэлээр)“ үйлчилгээг E-Mongolia системд нэвтрүүллээ.
Энэхүү үйлчилгээ нь бүрэн дунд боловсролын гэрчилгээний тодорхойлолт болон дүнгийн мэдээллээ англи хэлээр цахимаар авах боломжийг бүрдүүлж байна. Ингэснээр гадаадын их, дээд сургуульд элсэх, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, ажил, сургалтын зорилгоор шаардлагатай баримт бичгээ бүрдүүлэхэд хялбар, шуурхай ашиглах боломжтой.
How to Access the Service
- E-Mongolia системд өөрийн эрхээр нэвтэрнэ.
- “Үйлчилгээ хайх” хэсгээс “Бүрэн дунд боловсролын гэрчилгээний тодорхойлолт, дүнтэй (англи хэлээр)” үйлчилгээг хайна.
- Үйлчилгээг сонгон хүсэлтээ илгээж, тодорхойлолтоо цахимаар авна.
Ингэснээр төрийн байгууллагад биечлэн очих шаардлагагүйгээр хүссэн үедээ, хаанаас ч шаардлагатай тодорхойлолтоо E-Mongolia системээр дамжуулан авах боломжтой.
Анхааруулга
- Энэхүү үйлчилгээг 2019 оноос хойш бүрэн дунд боловсрол эзэмшиж төгссөн иргэд ашиглах боломжтой.
- Лавлагаанд туссан мэдээлэл зөрүүтэй тохиолдолд Боловсролын ерөнхий газрын 7014-0069 дугаарын утсаар холбогдон мэдээллээ нягтлуулна уу.
