Skip to main content

Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

МОНГОЛ УЛС НОГООН ХИЙМЭЛ ОЮУН, ДАТА ТӨВИЙН ХӨГЖЛИЙГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд Монгол Улс “Ногоон хиймэл оюун дата төвийн санаачилга”-ыг олон улсын хөрөнгө оруулагч, технологийн компани, хөгжлийн санхүүгийн байгууллагуудад танилцууллаа.

Энэхүү санаачилга нь Монгол Улсын байгаль, эрчим хүчний давуу талд тулгуурлан хиймэл оюун, өндөр хүчин чадлын тооцоолол болон өгөгдөл хадгалах өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах замаар дижитал эдийн засгийн шинэ боломж, үнэ цэнийг бий болгох зорилготой.

Монгол Улсын сэрүүн уур амьсгал, сэргээгдэх эрчим хүчний нөөц, өргөн уудам газар нутаг нь ногоон дата төв хөгжүүлэхэд чухал давуу тал болж буй. Эдгээр давуу талыг эрх зүй, татвар, санхүүжилт, эрчим хүч, газар ашиглалтын бодлоготой уялдуулан, хөрөнгө оруулалт татах таатай орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна.

10 САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ, 863 МВТ-ЫН ТӨСЛИЙН БАГЦ БҮРДҮҮЛЛЭЭ

COP17 бага хурлын хүрээнд Монгол Улс АНУ, БНХАУ, Япон, БНСУ, Сингапурын байгууллага, хувийн компаниуд болон Азийн хөгжлийн банктай нийт 10 санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгүүд нь ногоон дата төв, сэргээгдэх эрчим хүч, хиймэл оюуны дэд бүтэц, дижитал шилжилт, судалгаа, технологийн хөгжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үндэс бөгөөд нийт 863 МВт орчим хүчин чадал бүхий дата төв болон холбогдох дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭРХ ЗҮЙН ОРЧИН, ДЭД БҮТЦИЙГ ЦОГЦООР НЬ БҮРДҮҮЛНЭ

Монгол Улсын Засгийн газар дата төвийн дэд бүтцийг бүхэлд нь төрөөс барьж байгуулах бус, харин дотоодын аж ахуйн нэгж, олон улсын хөрөнгө оруулагч, технологийн компани,  хөгжлийн санхүүгийн байгууллагуудыг татан оролцуулах эрх зүй, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч байна.

Энэ хүрээнд Өгөгдлийн тухай хуулийн төслийг өргөн барьж, дата төвийн бие даасан, найдвартай үйл ажиллагааг хангах “Sovereign by Design” үндэсний стратегийн хүрээг боловсруулж байна.

“Sovereign by Design” стратеги нь:

  • Эрчим хүчний бие даасан байдал
  • Харилцаа холбоо, сүлжээний бие даасан байдал
  • Хууль, эрх зүйн бие даасан байдал гэсэн гурван үндсэн чиглэлд тулгуурлана.

Эдгээр нь дата төвийн найдвартай эрчим хүчний хангамж, олон төрөлт харилцаа холбооны дэд бүтэц, өгөгдлийн засаглал, мэдээллийн аюулгүй байдал, өгөгдөл дамжуулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэхэд чиглэнэ.

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197