Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

E-BUSINESS 2.0 БИЗНЕСИЙН ОРЧНЫ ШИНЭЧЛЭЛ 

Монгол Улсад 2025 оны байдлаар 263 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэйгээс 116.8 мянга нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн 70 орчим хувь нь Улаанбаатар хотод төвлөрсөн бөгөөд бизнес эрхлэгчдэд төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, шуурхай хүргэх хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. 

Гурван жилийн өмнө бизнес эрхлэгчдэд зориулсан төрийн нэгдсэн цахим платформ байгаагүй, үйлчилгээ олон системд тархсан, мэдээлэл хайх болон төрийн байгууллагуудтай харилцах үйл явц цаг хугацаа, зардал их шаарддаг байсан. Харин 2023 онд E-Business платформыг нэвтрүүлснээр бизнес эрхлэгчдэд зориулсан төрийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн нэгдсэн орчин бүрдэж, бизнесийн үйл ажиллагаагаа цахимаар удирдах суурь нөхцөл бий болсон юм. 

Энэхүү хөгжлийн үргэлжлэл болгон 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр E-Business 2.0 системийн шинэчилсэн хувилбарыг албан ёсоор танилцууллаа. 

Шинэчлэлийн хүрээнд системийн хөгжүүлэлт, сайжруулалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох зорилгоор Эдийн засаг, хөгжлийн яам, Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран жижиг, дунд бизнес эрхлэгчид, томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг, workshop арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. Эдгээр уулзалтаар бизнес эрхлэгчдээс ирүүлсэн санал хүсэлт, тулгамдсан асуудлуудыг судалж, системийн шинэчлэлд бодитоор тусган хэрэгжүүлсэн нь E-Business 2.0 хувилбарын онцлог юм. 

E-Business 2.0 нь бизнес эрхлэгчид болон хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг илүү хялбар, хүртээмжтэй, шуурхай хүргэхээс гадна бизнесийн үйл ажиллагааг бүрэн цахим орчинд удирдах боломжийг өргөжүүлж байна. 

Шинэ хувилбараар хуулийн этгээдийг цахимаар шинээр байгуулах, хуулийн этгээд орлогын түр данс нээх, байгууллагын мэдээлэл, цахим гэрчилгээ, зөвшөөрөл, татвар, үл хөдлөх хөрөнгийн мэдээллээ нэг дороос харах зэрэг бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай үндсэн үйлчилгээнүүдийг нэгдсэн орчинд төвлөрүүлэн хүргэж байна. 

Мөн аж ахуйн нэгжийн төртэй харилцах дансны гүйлгээний түүхээ хянах, төрийн үйлчилгээний төлбөрийг байгууллагын данснаас төлөх, 321 төрлийн тусгай зөвшөөрлийг цахимаар авах, ажил олгогч болон ажилтан хөдөлмөрийн гэрээгээ цахимаар байгуулахаас гадна 11 төрлийн гэрээний загварыг харах зэрэг бизнесийн өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо. 

Түүнчлэн аж ахуйн нэгж хооронд болон иргэн, аж ахуйн нэгжийн хооронд тээврийн хэрэгслийг цахимаар шилжүүлэх үйлчилгээ нэвтэрч, нотариатаар баталгаажсан итгэмжлэлийн үндсэн дээр үйлчилгээ авах нөхцөл бүрдсэн. Харин хиймэл оюунд суурилсан AI Agent туслах нь хэрэглэгчдэд шаардлагатай үйлчилгээ, мэдээллээ илүү хурдан олох, зөвлөгөө авах боломжийг олгож байна. 

E-Business 2.0 хувилбарт олон улсын WCAG хүртээмжийн стандартыг нэвтрүүлснээр сул хараатай хэрэглэгчид үсгийн хэмжээ, өнгө, фонтыг өөрийн хэрэгцээнд тохируулан ашиглах боломжтой болсон. Мөн оператортой аудио дуудлага хийх, дохионы хэлмэрчтэй видео дуудлагаар холбогдох, санал хүсэлт илгээх, 11-11 төвд өргөдөл, гомдол гаргах, мэдэгдэл хүлээн авах зэрэг хэрэглэгч төвтэй шийдлүүдийг шинээр нэвтрүүллээ. 

Үүнээс гадна зөвшөөрөл, татвар, гааль, газар, цахим гэрээ зэрэг төр болон бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай системүүд рүү нэг цонхоор шууд хандах боломж бүрдсэн нь бизнес эрхлэгчдийн цаг хугацаа, зардлыг хэмнэж, бүтээмжийг нэмэгдүүлэх бодит нөхцөлийг бүрдүүлж байна. 

E-Business 2.0 нь төр, бизнесийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэж, бизнес эрхлэгчдэд төрийн үйлчилгээг нэг цонхоор, цахимаар, шуурхай авах боломжийг бүрдүүлж байна. Шинэчилсэн хувилбар нь бизнес байгуулахаас эхлээд үйл ажиллагаагаа удирдах, өргөжүүлэх хүртэлх бизнесийн амьдралын мөчлөгийг бүхэлд нь дэмжих цогц платформ болон хөгжлөө. 

Цаашид E-Business платформ нь бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулалт болон эдийн засгийн идэвхжилийг дэмжих, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, нийслэл болон орон нутгийн бизнес эрхлэгчдэд ижил түвшний боломжийг хүргэхэд чухал хувь нэмэр оруулах юм. 

“И-Монгол академи” УТҮГ нь бизнес эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн шинэ үйлчилгээ, технологийн шийдлүүдийг үе шаттайгаар нэвтрүүлж, төрийн үйлчилгээг илүү ухаалаг, хүртээмжтэй, хэрэглэгч төвтэй болгох чиглэлд үргэлжлүүлэн ажиллана. 

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197