Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

“И-МОНГОЛ АКАДЕМИ” УТҮГ, МОЗАУН ХХК-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 

“И-Монгол академи” УТҮГ болон Мозаун ХХК-тай “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны хүрээнд  хамтын ажиллагааны санамж бичиг /2026.04.17/ байгууллаа. 

Цагдаагийн байгууллага, “И-Монгол” академи УТҮГ, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” уриатай мэдээлэл, нөлөөллийн аяныг 2026 оны дөрөвдүгээр сарын 13-наас эхлэн улсын хэмжээнд зохион байгуулж байна. 

Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, олон нийтэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. 

Хамтын ажиллагааны хүрээнд аяны сургалтын контентыг mozaweb.mn платформоор дамжуулан улсын хэмжээнд 900 гаруй сургуулийн 441,499 суралцагчдад хүртээмжтэй хүргэх, аяны хүрээнд хэрэгжиж буй е-подкастын үйл ажиллагаанд хамтран оролцож дэмжлэг үзүүлэх, мөн бага, дунд, ахлах ангийн сурагчид болон багш нарын дунд зохион байгуулагдах тэмцээн, уралдааныг хамтран зохион байгуулахаар тусгалаа. 

Энэхүү хамтын ажиллагаа нь аяны үр нөлөөг нэмэгдүүлэхээс гадна сургалтын агуулгыг орчин үеийн, хүртээмжтэй хэлбэрээр олон нийтэд хүргэхэд чухал ач холбогдолтой юм. 

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197